УБЕГ-т холбогдох шүүх хурал болно

УБЕГ-т холбогдох шүүх хурал болно

УБЕГ-т холбогдох шүүх хурал болно

Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх гомдолтой УБЕГ-т холбогдох хурал Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн хурал маргааш /2023.02.13/ болно.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нь хуурамч бичиг баримт ашиглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусар авсан гэх гомдолтой хэрэг 2018 оноос эхлэн хууль, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа билээ.

Энэ талаар хэвлэлээр мэдээлэл цацагдаж байсан бөгөөд энэхүү хэрэгт холбоотойгоор Улсын бүртгэлийн газар, бүртгэгч нар хууль бус бүртгэл хийсэнтэй холбоотой хэрэг хэлэлцэгдэх гэж байна

Маргааш буюу 2-р сарын 14-ны өдрийн 08.30 минутад Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 860 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хурал болж хэлэлцэх юм байна. Нэхэмжлэгч, хохирогч С.Оюунцэцэг нь 440 м.кв барилгыг хууль бусаар алдсан хэмээн шүүхэд хандаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-02-13 66.181.167.254

Анхнаасаа барьцаанд байгаа байрыг БЗД Бүртгэлийн газар барьцаанд энэ байрууд байнаа гэсэн бол иргэд бид худалдаж авахгүй байсан шүү дээ. Нэг бол зээлээ төлсөний дараа худалдаж авах байсан шүү дээ. УБЕГ -ын Дэлгэрсайхан даргаа бид яах вэ

Avatar

зочин 2023-02-13 66.181.167.254

БЗД ийн Бүртгэлийн газар барьцаанд байгаа байрыг эзэнтэй нь хувилдан нилээн хэдэн байр зарчихсан асуудал захиргааны шүүх дээр явж байгаа. Байрны эзэн зээлээ төлөхгүй байгаа тул худалдаж авсан бидний асуудал хүндэрч байдаг. УБЕГ яаж ингэж хариуцлагагүй хахуулд идэгдэж амьдарч чадаж байнаа.

Avatar

Зочин 2023-02-13 59.153.115.248

Хууль цагдаагийхан л хууль бус зүйл хийдэг.

Avatar

зочин 2023-02-13 103.57.95.40

Нас барсан ахынхаа хөрөнгийг өнчин 3 хүүхэд, бэлэвсэн эхнэрээс булаацалдаад яваа хэрэг гэсэн бхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж