УБЕГ-т холбогдох шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

УБЕГ-т холбогдох шүүх хурал болно

УБЕГ-т холбогдох шүүх хурал болно

Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх гомдолтой УБЕГ-т холбогдох хурал Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн хурал маргааш /2023.02.13/ болно.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нь хуурамч бичиг баримт ашиглаж, бусдын эд хөрөнгийг хууль бусар авсан гэх гомдолтой хэрэг 2018 оноос эхлэн хууль, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа билээ.

Энэ талаар хэвлэлээр мэдээлэл цацагдаж байсан бөгөөд энэхүү хэрэгт холбоотойгоор Улсын бүртгэлийн газар, бүртгэгч нар хууль бус бүртгэл хийсэнтэй холбоотой хэрэг хэлэлцэгдэх гэж байна

Маргааш буюу 2-р сарын 14-ны өдрийн 08.30 минутад Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 860 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хурал болж хэлэлцэх юм байна. Нэхэмжлэгч, хохирогч С.Оюунцэцэг нь 440 м.кв барилгыг хууль бусаар алдсан хэмээн шүүхэд хандаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж