“Үзэсгэлэн болгогч” хэмээх хар усан туулай жилийн сар шинийн баяр дөхөж, томоохон худалдааны төвүүдээр иргэдийн хөл хөдөлгөөн эрс ихэсчээ. Цагаан сараар иргэд үндэсний дээл, хувцсаараа гоёдог. Тиймээс иргэд сар шинийн гоёлоо хэрхэн базааж байгааг “Нарантуул”, “Дүнжингарав” захаас сурвалжилсан юм.
“Нарантуул” захын лангуунуудад үндэсний дээл хувцас төрөл бүрээрээ өлгөөтэй байв. Худалдан авагчид голдуу цулгуй материалтай, даруухан загвартай дээл сонирхох нь цөөнгүй байлаа. Энэ жилийн сар шинийн гоёлын трэнд өнгө нь хар болон цэнхэр өнгө зонхилох аж. Мөн нэмэлтээр хээ угалз оруулж өгсөн нь хүнд өнгөтэйгөө уусаж, илүү чамин хээнцэр болжээ.
Худалдан авагчид бэлэн дээл худалдан авахаас гадна өөрийн хүссэн материал, загвараараа дээл хийлгэх сонирхолтой байдаг. Гэвч, сар шинэ хаяанд ирсэн тул оёдлын газрууд, загварын агентлагууд захиалгадаа дарагдсан гэв. Захын жижиг оёдлын газрууд нэг дээл 120-200 мянган төгрөгөөр оёдог. Нэг дээл долоо хоногт оёж дуусгадаг гэлээ. Торго, даавууны хувьд “Нарантуул” зах дээр доод тал нь 6000 төгрөгийн үнэтэй.
“Нарантуул” захын худалдан авагч Д.Мөнх-Учрал “Дээл авахдаа материалын чанарт нь анхаардаг. Хүмүүс загварт нь хууртаад муу материалтай дээл авах нь бий. Мөн дээлийн ур хийц, оёдлыг нь харж авдаг” гэлээ.
“Нарантуул” зах дээр хамгийн хямд дээл нь 250 мянган. Хамгийн үнэтэй нь 500 мянган төгрөг. Материалынх нь чанар, ур хийц, оёдлоосоо шалтгаалаад үнэ тогтоодог аж. Хүүхдийн дээл 150-250 мянган төгрөгийн үнэтэй байв. Сар шинэ ойртох тусам дээлний эрэлт нэмэгддэг, үнэ өсдөг байна. Харин сар шинийн дараагаас үнэ нь буурдаг аж. Үндэсний хийцтэй дан цамц 75 мянган төгрөг. Хос цамц 150 мянган төгрөг бол хос дээл хамгийн хямдхан нь 400 мянган төгрөг.
“Дүнжингарав” худалдааны төвийн дээл, хувцасны үнэ “Нарантуул” захынхаас харьцангуй өндөр. Дан цамц 80-120 мянган төгрөг. Дотортой дээл 300 мянгаас дээшээ үнэтэй байв. Хос дээл 600 мянгаас нэг сая төгрөгийн үнээр зарагдаж байлаа.
Үндэсний үйлдвэрлэгч “Mon couture” компанийн оёсон эрэгтэй дээл 420-600 мянган төгрөг, эмэгтэй нь 350-500 мянга. Хос дээл 700 мянгаас 1.5 сая.
Захиалгаар дээл хийдэг ч, сар шинэ ойртсон тул шинээр захиалга авахаа зогсоожээ. Зах дэлгүүрт зарагддаггүй, өөрсдийн авчирсан материалаар дээлээ хийдэг тул бусдаас үнэтэй болохыг худалдагч хэлэв.
“Баялаг ундраа” захын худалдаа эрхлэгч “Шинэ жилийн дараагаар хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан байна. Өнгөрсөн долоо хоногоос иргэд сар шинийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Ажиглахад энэ жил иргэдийн худалдан авах чадвар муудсан байна” гэв.
Харин худалдаа эрхлэгч Х.Баасандэлгэр “Энэ жил хүмүүс цэвэрхэн оёдолтой, уран нарийн хийцтэй дээл илүүтэйгээр сонирхож байна. Охид даашинз шиг хормоотой загварын дээлүүдийг их авч байгаа. Манайх өөрсдөө дээлээ хийдэг учраас оёдолчид завгүй. Одоогоор шинээр захиалгын дээл хувцас хийхгүй. Дээлний үнэ өмнөхөөсөө өсөөгүй” гэсэн юм. Ийнхүү монголчууд сар шинийн гоёлдоо мөнгө харамгүй зарцуулж байгаа нь зах, дэлгүүр дэх худалдан авалтаас тодорхой харагдаж байна.
Э.ХУЛАН, Д.НЯМХҮҮ












Зочин 2023-02-14 172.58.61.228
-#
- ylcuun 2023-02-14 172.58.61.228
achaallaaraa yabtj baij yzej cydlajbd aldagdalgyi xuune.taramdagch opbol baingiin balagtai,tanai manai xolildsn amidrn gj baixgyic,brny xiisen bdlti.udjn;
Зочин 2023-02-14 66.181.190.56
NARANTUUL DEER GOYO HADSAN SHILBETEI DEEL HOVOR BNA LEE SHUU. NEGENT MATERIAL ZARJ HIIJ BGAA BOL SAIHAN TSEVERHEN HADAAD UNETEI ZARAACH.
Зочин 2023-02-14 118.221.209.45
цагаан сар гээд цагаан цайвар хувцас өмсдөггүй билүү
Сар шинэ 2023-02-14 122.201.19.2
Хараас гадна цэнхэр өнгө трэнд болсон гэж байна даа. Хар дэмий гэвэл цэнхэр өнгөний сонголт бас байна шүү дээ
-ylcuun xamgaaltad; 2023-02-14 172.58.59.105
– ashugtai tdxou ypt xygatsaanu
(tdgyi,ayultai baingiin unjin shyrshij ,cydalji.)
Зочин 2023-02-14 172.58.59.184
-#boguno4-6c
- aeroportryy 2-3 ch , pro/opcnux elk/kmzyx.bycduun 2023-02-14 172.58.59.105
gyilagchdiin gaysexualaar xylgailaj,blokloj,xargis xybiragch xychin bycduun darangyilagchin eserguy.
- ylcuun gedgeeo zub boloopou.(achaallun,bogun.1-2abczi) 2023-02-14 172.58.59.184
gyilagchduin xylgaichdiuin GISTAPDj
(- ylcuun oplogoopz,OM.)I transhaanizfn gyilagchduiny 2023-02-14 172.58.59.184
gadni medee gay xylgaichid medee opyyljy,y/n
Зочин 2023-02-14 139.5.219.170
ЦАГААН САРААР ХАР ДЭНЛ ӨМСДДӨГГҮЙ БАЙСАН…
Зочин 2023-02-14 202.126.89.160
Хар царайтай тэгээд хар дээл гое!
Tрэнд 2023-02-14 66.181.161.75
Монголчууд дандаа л ууж идэх, өмсөх зүүхээ, бас зугаа цэнгэл, найр наадам, цол хэргэм, отог жинсээ л ярина. Байдал нь бахь байдгаараа, өрөнд баригдаж өтөнд идэгдсэн хэвээрээ.
Зочин 2023-02-14 49.106.119.98
Хар өнгө гашуудлийн өнгө
Бадарч тахар 2023-02-14 59.153.112.172
Монголчууд хичнээн ядарсан ч гэсэн хар дээл өмсдөггүй юм ! одоогийн муусайн э****з хурлийзууд ч хамаагүй болжээ ! хар дээлийг казахууд л өмсдөг байх