Энэ жилийн цагаан сарын битүүний өдөр Даваа гаригт, шинийн 4-ны өдөр Баасан гаригт тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан зарим их сургууль тухайн өдрүүдийн хичээлийг цахимаар орохоор шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаанаас хоёрдугаар сарын 20,24-ны өдрүүдийн хичээлийг цахимаар орох болсноо тус сургуулиудын захиргаанаас шийдвэрлэжээ.
Харин цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарьд ямар өөрчлөлт орсон эсэхийг БШУ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулахад “Одоогоор яамны зүгээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна” гэлээ.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ