Нийтийн тээврийн автобусны буудал дээр хувийн халтуур хийж буй таксины жолоочид зорчигчдыг бууж, суухад хүндрэл үүсгэдэг. Өнгөрсөн жил Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдааны үеэр холбогдох байгууллагын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байгааг дурдсан. Үүнээс олон нийтийн зориулалттай 31,623 зогсоол байдаг байна. Тэгвэл автобусны буудал дээр зөвшөөрөлгүй машин зогссон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
ТЦА-наас өгсөн мэдээллээр “Нийтийн тээврийн зогсоол дээр зөвшөөрөлгүй ямар нэгэн такси зогсох нь дүрмийн дагуу хориотой байдаг. Автобусны буудлууд дээр зөвшөөрөлгүй такси зогсож байгаа тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгодог.
Мөн урд болон хойд зам дагуу стандартын камержуулалт бий. Он гарснаас хойш энэхүү зөрчил харьцангуй багассан байгаа” гэлээ.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ