НАТО-гийн даргыг ирэх аравдугаар сард солино

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

НАТО-гийн даргыг ирэх аравдугаар сард солино

НАТО-гийн даргыг ирэх аравдугаар сард солино

Умард Атлантын цэргийн эвсэл буюу "НАТО" байгууллагыг хамгийн удаан тэргүүлж буй Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа ирэх аравдугаар сард дуусна. Тэрбээр  НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар гурван удаа бүрэн эрхээ сунган, нийт есөн жил орчим ажилласан юм. Ийнхүү ирэх аравдугаар сард барууны хүчирхэг цэргийн хүчин шинэ удирдлагатай болох гэж байна.

Өмнө нь НАТО байгууллагын ирэх онд тохиох 75 жилийн ойг тохиолдуулан Йенс Столтенбергийн бүрэн эрхийг сунгана гэж дипломатууд таамаглаж байсан ч тэрбээр үүнээс татгалзжээ.

Өдгөө 63 настай Йенс Столтенберг өмнө нь Норвегийн ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нд Брюссельд төвтэй НАТО-гийн даргаар ажиллаж эхэлжээ. Түүний удирдлага дор 2021 оны наймдугаар сард АНУ-ын цэргүүдтэй хамт НАТО-гийн сүүлчийн алба хаагч Афганистанаас гарсан. Мөн ОХУ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд довтолж, бүрэн хэмжээний дайн эхлүүлээд байгаа юм. Энэ нь 1940-өөд оноос хойш Европын хөрсөнд болж буй хамгийн хэрцгий, цус асгаруулсан дайн болж байна. 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж