Хууль бусаар ан агнасан арабуудыг 5-15 саяар торгоно | News.MN

Хууль бусаар ан агнасан арабуудыг 5-15 саяар торгоно

Хууль бусаар ан агнасан арабуудыг 5-15 саяар торгоно

Хууль бусаар ан агнасан арабуудыг 5-15 саяар торгоно

Нийслэлийн прокурорын газраас Монголын нэг, Арабын тав, Йорданы нэг иргэнд “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр иргэд бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2022 оны долдугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр хоёр сая төгрөгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт, 1.7 сая төгрөгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг Өмнөговь аймгийн  нутаг дэвсгэрт тус тус дробинка буугаар буудаж агнасан байна.

Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгчдийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэжээ.

Шүүхээс Монгол Улсын иргэнийг 5.4 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант улсын нэг иргэнийг 15 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант улсын дөрвөн иргэн, Йорданы нэг иргэнийг 12 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэжээ. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хоёр тээврийн хэрэгслийн үнэ 39.5 сая төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд  ан амьтны үнэлгээг хоёр дахин өсгөж нийт 7.4 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bii 2023-02-13 45.117.35.16

davarsan novshnuud uu ugui yu

Avatar

иргэн 2023-02-13 202.180.218.202

Монголын шүүх гэж алиа шүү. Арабчууд 20, 20-н саяын машин унав л гэж…

Avatar

Зочин 2023-02-13 202.131.225.242

Үнэлгээг нь нэммээр юм бншдээ, Улаанномонд орсон гэчээд юун бага үнэлгээтэймбээ

Avatar

Zochin 2023-02-13 192.82.84.24

jolooch orchuulagch nertei heden hasguudad uchir ih bii. hasguudiig davraaj bolohgui. huuhen hurtel zoogood holoo hugalchih geed guideg. unegui ogson meshok.g n hurtel 500k-r shahchih geed erguu olon hasguud.

Avatar

Kkkk 2023-02-13 24.13.36.85

Uhsrn nohoin otsgor.naad mungu chin arabuudad zugeer l karmanii mungu.

Avatar

Зочин 2023-02-13 202.9.46.97

Визийг нь хүчингүй болгож хар тамга дараад хөөж гарга, наад торгууль чинь хөх инээдийг нь хүргэж байгаа

Avatar

ЗОЧИН 2023-02-13 122.201.22.146

Наадуулд чинь энэ мэтийн торгууль бутархай мөнгө байлгүй. Их юм хийж, гавьяа байгуулсан юм шиг таахалзах хэрэггүй

Avatar

Зочин 2023-02-13 66.181.182.21

Bolj, sain baina.

Avatar

Зочин 2023-02-13 192.82.92.204

Зөв ингээд сайн өндөр дүнгээр торгоод бай. тэгж байж хаширна

Avatar

Зочин 2023-02-13 64.119.29.144

Онигоо битгий ярь. Дэлхийд хэдээр унэлдэг, туугээр нь торго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж