Пёньян өмнөд солонгосчуудыг эх орондоо урьжээ

Пёньян өмнөд солонгосчуудыг эх орондоо урьжээ

Пёньян өмнөд солонгосчуудыг эх орондоо урьжээ

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайны үеэр хагацсан гэр бүлүүдийн төлөөлөл болсон идэвхтнүүдийг Пёньян урьжээ. Хоёр Солонгосын хагацсан гэр бүлүүдийг уулзуулдаг уламжлалт арга хэмжээг сүүлийн жилүүдэд цуцлаад байгаа юм.

Сөүлийн Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам хэлэхдээ, Солонгос хоорондын салангид гэр бүлийн нийгэмлэгийн гурван албан тушаалтанд хоёрдугаар сарын 10-нд ирүүлсэн урилгыг шалгаж байна. Хэрвээ урилга батлагдвал тэд 2019 оноос хойш Хойд Солонгост албан ёсоор айлчилсан анхны Өмнөд Солонгосын иргэд болох юм" гэж мэдэгджээ.

2012 онд байгуулагдсан тус байгууллагын тэргүүн Рю Жэ Бокийн мэдэгдсэнээр тус байгууллагын гурван албан тушаалтныг Хойд Солонгосын нийслэлд урьжээ. Урилгад тэдний айлчлалын зорилго нь хуваагдсан гэр бүлтэй холбоотой төслүүдийн талаар ярилцах  бөгөөд зочдын "аюулгүй байдал, оршин суух зардлыг хангана" гэсэн аж. 

Яамны мэдээллээр сүүлийн гурван жилийн хугацаанд Хойд Солонгрос дахь гэр бүлтэйгээ уулзах хүсэлт гаргаж, хүлээх жагсаалтад байсан 10 мянган гаруй хүн харамсалтай нь хорвоог орхижээ. Тус жагсаалтад нийтдээ 134 мянган хүн бүртгэгдсэн байдгаас 42 мянга буюу 31 хувь нь л эсэн мэнд байгаа аж. Гэхдээ ирэх хоёр жилд энэ тоо улам багасах магадлалтай. Учир нь эдгээр хүмүүсийн 65 гаруй хувь нь 80-90 настай гэнэ.

Сөүл-Пёньяны анхдугаар чуулга уулзалт 2000 онд болсноос хойш гэр бүлүүдийг уулзуулах 21 удаагийн арга хэмжээ болсон байна. Сүүлд 2018 оны наймдугаар сард болсон.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2023-02-14 192.82.80.55

ЁОО п***а

Avatar

зочин 2023-02-14 202.21.127.160

Өмнөд Солонгост хараар ажиллаж байгаа монгол иргэд гэр бүлээсээ тусгаарлагдаад олон жил болж байна. Ийм гэр бүлийг хааяадаа хооронд нь уулзуулчихаж баймаар юм. Ийм анхны уулзалт хэзээ хэн зохион байгууллаа? Одоо дараагийнхийг нь зохиоё.

Avatar

Зочин 2023-02-14 118.221.209.45

онлайнаар уулзал даа

Avatar

Зочин 2023-02-14 150.129.143.18

Хэдэн хүн байгаан? Мань яриад виз олоод өгөх үү? НӨгөөдүүл чинь Со-д олон жил болцон юм чинь гөөнгө бол бурзгар байгааз дээ? Мөнгө нь байвал визийг бол аргалдаг байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж