
"Энэ судалгаа чухал ач холбогдолтой. Учир нь хиймэл эвэрлэг бүрхэвч хүний нүдэнд таарч, хараа нь сэргэж байгаа нь анхны тохиолдол болж байна” гэж Оттавагын Судалгааны институтын эрдэмтэн Мэй Гриффит ярьж байна. Энэ нээлт нь нүдтэй болохыг хүсч байгаа олон сая хүний мөрөөдлийг биелүүлэхэд ойрхон байгаа аж.
Доктор Гриффитийн ярьж байгаагаар уг биосинтетик эвэрлэг бүрхэвч нь харааны согогийг арилгахаас гадна хараа оруулах боломжтой юм. Тэд уг биосинтетик бүрхэвчийг коллагенээс лабораторийн аргаар гарган авч, нүдний эвэрлэг бүрхэвч хэлбэрт оруулсан байна. Маш эрчимтэй судалгааны дараа уг бүрхэвчийг харааны согогтой 10 өвчтөнд суулгасан юм.
Уг эвэрлэг бүрхэвч нь коллагений маш нимгэн давхарга болон нүдний аяганд гэрэл нэвтрүүлэх эсийг агуулдаг байна. Мэс засал хийлгэснээс хойш хоёр жилийн хугацаанд шилжүүлэн суулгасан эвэрлэг бүрхэвч өвчтөнүүдийн нүдний эд эсийн нэг болсон байжээ.