Төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ гаргахдаа хойрго байна

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ гаргахдаа хойрго байна

Төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ гаргахдаа хойрго байна

Хөрөнгө орлого нь хэт өссөнөөс, нотлох боломжгүй болов уу, эсвэл ажил ихтэй явсаар цагийг нь тулгав уу?.

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар 103 төрийн өндөр түүнтэй адилтгах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ -ээ гаргаж өгөөгүй байгаа бол 45.8 мянга нь шинэчлэн гаргаж, хүргүүлжээ.

Хуульд зааснаар төрийн алба хашиж байгаа албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтан ХАСХОМ-ээ АТГ-т гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Харин өнөө жил төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах тушаалтан ХАСХОМ гаргаж, АТГ-т тайлагнахдаа хойрго хандсан нь Засгийн газраас 5 Ш ажиллагаа зарласантай холбогдов уу гэж хардах үндэслэл ч төрүүлж буй юм.

Ямартай ч, албаны сануулгаар Барилга, хот байгуулалтын яам, Улсын Дээд шүүх, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Боловсролын ерөнхий газар, Эрдэнэс Монгол ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Говьсүмбэр аймгийн ИТХ, Увс аймгийн ИТХ-ын мэдүүлэг гаргагчдын явц хамгийн бага хувьтай байгаа ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж