Гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэврийг маргааш олгоно

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэврийг маргааш олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг гаргаад байна. Үүгээр нийгмийн халамжийн гуравдугаар сарын тэтгэврийг маргааш /2023.02.14/ олгохоор болжээ. Сар шинийн баяр болохтой холбогдуулж, гуравдугаар сарын тэтгэврийг урьдчилан олгохоор болсон нь энэ аж. Түүнчлэн маргааш ахмад настнууд насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгөө ч авах юм байна.

Засгийн газрын насны хишиг олгох журмын дагуу сар шинийн өмнө дараах насны ангиллаар мөнгөн тэтгэмж олгодог.

  • 65-69 нас 50 мянга
  • 70-79 нас 80 мянга
  • 80-89 нас 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгодог.

Нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог.

Мөн хүүхдийн 100 мянган төгрөгийг сар бүрийн 20-нд олгодог хуваарийг ч урагшлуулж, хоёрдугаар сарын 14-н болгожээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж