2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 403,309,886 төгрөгийн үнийн дүн бүхий 1,028,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор ХК (SOR +15.00%), "УБ-БҮК ХК (BUK +8.75%) болон "ЛэндМН ББСБ ХК (LEND +6.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Блюскай секьюритиз ХК (BSKY -14.49%), "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.06%) болон "Махимпекс ХК (MMX -5.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,984 ширхэг нэгж эрхийг 8,172,709 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,920 ширхэг үнэт цаасыг 188,006,600 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг бондыг 38,404,673 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.24 хувиар өсөж, 37,902.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,814,870,543,423 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ