Хятад ажилчид Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Хятад ажилчид Монголд иржээ

Хятад ажилчид Монголд иржээ

Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн Пинъяо хошуунаас 50 цагаач ажилчин Монгол руу ирэх болжээ. Ажил олгогч компанийн зүгээс Бямба гаригт үдэлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Цагаач ажилчид Монгол Улсад эрчим хүчний төсөл дээр ажиллах аж.

Статистикийн мэдээллээс харахад 2022 оны байдлаар Хятадад 295.6 сая цагаач ажилчин байжээ. Тэдний 123.7 сая нь дотооддоо цагаачилдаг бол 171.9 сая нь илүү хол газар ажилладаг. 2020 оныг эс тооцвол цагаач ажилчдын тоо тогтмол өссөөр ирсэн. Тус улсын нийт хүн амын 20 хувь нь, тэр дундаа хөдөлмөрийн насны хүн амын 37 хувь нь цагаачилж ажилладаг. Боловсролын хувьд цагаач ажилчдын 15 хувь нь дунд сургуулиа төгсөөгүй байдаг аж. 2021 оны мэдээллээс харахад цагаач ажилчдын 27 хувь нь үйлдвэрлэлийн салбарт, 19 хувь нь барилгын салбарт ажилласан байна.

Эх сурвалж: STATISTA, CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ТэнэглэлТэнэглэл
50
БурууБуруу
16
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж