ХААН Банкны бүх төрлийн Виза болон ЮнионПэй карт эзэмшигчид БНСУ-ын “Сөүл “Сонгдо” эмнэлэг болон нүдний төрөлжсөн клиник “Балгүн Сэсан” эмнэлгээр 10 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр саяхан тус улсад ажиллахдаа эдгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар БНСУ-ыг зорьж эрүүл мэндийн үйлчилгээ авахаар төлөвлөж байгаа иргэдэд эмнэлгийн үйлчилгээ хөнгөлөлттэй авах таатай нөхцөлийг бүрдүүллээ.
БНСУ-ын “Сөүл Сонгдо” эмнэлэг нь бүдүүн, шулуун гэдэсний эмчилгээгээр тэргүүлэгч, сүүлийн 40 жилийн турш мэргэшсэн үйл ажиллагаа явуулж байгаа, нарийн мэргэжлийн, шилдэг эмч нарын баг бүхий эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
1997 онд байгуулагдсан “Балгүн Сэсан” нүдний клиникийн хувьд VIP буюу өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлог бөгөөд JCI итгэмжлэл бүхий БНСУ-ын анхны мэргэшсэн хараа заслын эмнэлэг юм. Нүдний хагалгааны олон жилийн туршлагатай, баталгаат мэс заслын ноу-хау бүхий нүдний хараа засах LASIK мэс заслын өндөр ур чадвар бүхий эмч мэргэжилтнүүдийн баг ажилладаг, улсдаа тэргүүлэгч эмнэлэг юм байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Холбоотой мэдээ