
Монголчууд Турк, Сири улс руу тусламжаар илгээх хандив цуглуулж байгаа талаар өнөөдөр /2023.02.13/ мэдээлэл хийлээ.
Хандивын аяныг зохион байгуулагчдын зүгээс "Монголын ард түмэн байгалийн гамшиг тохиосон Турк, Сири улсад гэр хандивлах нь оновчтой, дэмжлэг болно. Олон төрлийн бүтээгдэхүүн цуглуулж байснаас монгол гэрээ хандивлаж, тээвэрлэх ажилд төвлөрөх хэрэгтэй байна. Бидэнтэй маш олон байгууллага нэгдэж, хандив өгч байна. Манай "One team" төрийн бус байгууллага зэрэг олон зохион байгуулагч байгууллага хамтарч байгаа.
Бид нутаг дэвсгэр, шашин, төр үл харгалзаж, нэг л дэлхий дээр амьдарч байгаа учраас хандивын аянг өрнүүлж байна. Энэ хандивын аян хоёрдугаар сарын 12-19-ний хооронд аяныг зохион байгуулж байгаагаа мэдэгдэе.
Гэр үйлдвэрлэгч компани, дүүргийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд гэр хандивлаж байна. Хандивын сүүлчийн өдөр Турк улсын Элчин сайдыг Сүхбаатарын талбайд урьж авч ирээд, гэрээ хандивлана. Яг одоо талбай дээр 17 гэр барьсан. Улам нэмэгдэж байна. Ямар байгууллага гэр хандивласан талаарх мэдээллүүд нээлттэй байгаа. Турк улсын Элчин сайдын яамтай уулзаж, монгол гэрээ хүлээлгэж өгнө. Тэнд байгаа монголчууд гэрийг нь барьж өгнө гэдгээ хэлж байгаа. Зөвхөн гэр гэлтгүй бэлэн мөнгө болон бусад сэтгэлийн хандивыг хүлээн авна" гэв.
зочин 2023-02-13 192.82.72.121
энэ хүүхэн хэнээс юу горьдоод байна. өөрийн орны гэр оронгүй хүмүүст туслах сэтгэлгүй байж харийн хүнд үү. эцсийн эцэст харийн хүн биш эх орон нэгтэн чинь эх орноо хамгаална. чамайг хамгаална гэдгийг ухаараач. траншейн хогийн цэг дээр байгаа хүмүүсээ нэг хараач. гудамжаар явж гуйлга гуйгсадаа нэг хараач . МАН бол төлөөрөө толгой хийсэн хүмүүс болжээ. Түүний гар хөл, цүнх баригчид нь дулдуйдаж байгаа нь энэ
Зочин 2023-02-13 202.55.188.38
Талбайд гэр барьдаг болсымуу? Үмхий МАН мафиа ядуу улны ард иргэдээ яаж шулах вэ гээд янз бүрийн арга бодоод л татвар торгуулиар дарамталж байсан одоо хандиваар дарамталдаг болсон уу? Дундаас нь идэж уух гэж л байгаа биз
Зочин 2023-02-13 202.55.188.117
Туркуудэд гэр битгий өг зүгээр хөвөнтэй майхан л өг.Чингис хааны зурагтай хивс бэлэглэхээр үүднийхээ өрөөнд гуталын алчуур болгодог юм байна лээ.Гэр өгөх юм бол түлээд шатаагаад л дуусна. Барьж чадахгүй шд.
зочин 2023-02-13 192.82.73.45
Соц нийгмийн үед 5-6 ачааны Ан-26 онгоцтой байсан одоо нэг ч ачааны онгоцгүй, яаж гэрээ Туркэд хүргэх вэ,аан зорчигчын онгоцный суудал дээр хан унь эсгий тавьж зөөх үү,тусгаар улс гэхэд ичмээр дамшиг юм аа,,хулгайд алдсан нүүрсний мөнгөөр 2-3 ширхэг Ил – 76 эсвэл С-130 амеркийн 60-80тонны онгоц авчихсан бол ингэж нүдный булай болохооргүй байлаа,муу сайн төлгөн коммунистууд аа
Иргэн 2023-02-13 202.126.90.107
туркууд гэр авахаар онгоц илгээхэд бэлэн гэж байсан, онгоцгүй бол тэмээн жингээр хүргэж болох юм, гэхдээ удаан л байх даа
И 2023-02-13 192.82.73.123
ачааны том онгоц бийшүү хө
Зочин 2023-02-13 103.57.94.157
tgd baahan tsugluulj tsugluulj bsanaa yerunhii said handivlav gd shaachih yumaa
Бадарч тахар 2023-02-13 59.153.112.172
Дахиад 11 баллын илүү хүчтэй хөдлөлт болно ! Арабын тавцангуудын уулзвар газарт яах гэж амьдардаг байсан юм хохь чинь ! гэрт байгаа нөхдүүд л амьд гарах байх !!
Зочин 2023-02-13 192.82.73.179
Зовж байгаа хүмүүст туслах аян зохион байгуулж байгаа Та бүхэнд баяр хүргье. Бид бгдээрээ эдгээр хүмүүс шиг хүн чанартай бие биедээ тусалдаг уламжлалт ёсыг сэргээх нь чухал байна
Зочин 2023-02-13 118.221.209.45
одоо л зөв сэтгэж байна хамгийн хэрэгтэй юм амьд үлдсэн хүмүүст дулаан хувцас гэр хэрэгтэй