Монголчууд Турк, Сири улс руу тусламжаар илгээх хандив цуглуулж байгаа талаар өнөөдөр /2023.02.13/ мэдээлэл хийлээ.
Хандивын аяныг зохион байгуулагчдын зүгээс "Монголын ард түмэн байгалийн гамшиг тохиосон Турк, Сири улсад гэр хандивлах нь оновчтой, дэмжлэг болно. Олон төрлийн бүтээгдэхүүн цуглуулж байснаас монгол гэрээ хандивлаж, тээвэрлэх ажилд төвлөрөх хэрэгтэй байна. Бидэнтэй маш олон байгууллага нэгдэж, хандив өгч байна. Манай "One team" төрийн бус байгууллага зэрэг олон зохион байгуулагч байгууллага хамтарч байгаа.
Бид нутаг дэвсгэр, шашин, төр үл харгалзаж, нэг л дэлхий дээр амьдарч байгаа учраас хандивын аянг өрнүүлж байна. Энэ хандивын аян хоёрдугаар сарын 12-19-ний хооронд аяныг зохион байгуулж байгаагаа мэдэгдэе.
Гэр үйлдвэрлэгч компани, дүүргийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд гэр хандивлаж байна. Хандивын сүүлчийн өдөр Турк улсын Элчин сайдыг Сүхбаатарын талбайд урьж авч ирээд, гэрээ хандивлана. Яг одоо талбай дээр 17 гэр барьсан. Улам нэмэгдэж байна. Ямар байгууллага гэр хандивласан талаарх мэдээллүүд нээлттэй байгаа. Турк улсын Элчин сайдын яамтай уулзаж, монгол гэрээ хүлээлгэж өгнө. Тэнд байгаа монголчууд гэрийг нь барьж өгнө гэдгээ хэлж байгаа. Зөвхөн гэр гэлтгүй бэлэн мөнгө болон бусад сэтгэлийн хандивыг хүлээн авна" гэв.
Холбоотой мэдээ