Зүүн Украин дахь агаарын цохилт рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Зүүн Украин дахь агаарын цохилт рекорд тогтоов

Зүүн Украин дахь агаарын цохилт рекорд тогтоов

Украины зүүн хэсэгт Оросын довтолгоо ширүүссээр, агаарын цохилтын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. “ОХУ олон өдөр дараалан Лайман, Луганск мужид их буугаар цохилт өгч, дээд амжилт тогтоов. Сүүлийн 24 цагийн хугацаанд янз бүрийн их буугаар 424 удаа буудаж, 23 удаа байлдааны ажиллагаа явууллаа” гэж Зэвсэгт хүчний зүүн хэсгийн төлөөлөгч Серхи Череватыи хэллээ.

ОХУ-ын довтолгооны гол чиглэл Бахмут хэсэгт хэвээрээ байна. Серхи Череватыигийн хэлснээр тус бүс нутагт Оросын арми нийт 167 удаа цохилт өгч, 41 удаа мөргөлдөөн болжээ. Тулааны үр дүнд Оросын 212 алба хаагч амь эрсэдсэн бол 315 алба хаагч шархадсан байна. Мөн Торске, Федоривка, Ивановске, Часив Яр зэрэг газарт тулаан болжээ.

Өмнөд Украинд байдал ямар байгаа талаар Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резниковоос асуусан байна. “Би таамаглал дэвшүүлж, ямар нэг дүгнэлт гаргамааргүй байна. Гэхдээ Оросын арми өмнө зүгт Одессаг эзлэе гэвэл Хар тэнгисийг хяналтдаа авсан байх ёстой. Бид энэ боломжийг нь хаасан байгаа. Бид хөлөг онгоц эсэргүүцэгч зэвсэг байрлуулсан байгаа тул оросууд Одесса руу нэвтрэх ямар ч боломжгүй” гэж тэр хариулжээ. Хар тэнгис дэх Украины хүчин 2022 онд ОХУ-ын Москва хөлгөөс сэрэмжлэхийн тулд хөлөг онгоц эсэргүүцэгч зэвсэг ашиглаж байсан.

Дашрамд дурдахад, Украины Эрүүл мэндийн сайд Виктор Лиашко эрүүл мэндийн системийн нөхцөл байдлын талаар өчигдөр танилцуулав. Эрүүл мэндийн салбар олон тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Дэлхийн банк болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд хохирлын хэмжээг тооцоолжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард тооцоолоход 26 тэрбум байсан. Оросууд нийт 1218 эрүүл мэндийн байгууллагыг сүйтгэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж