Нэгдүгээр хороолол, Хайлаастад агаарын бохирдол өндөр аюултайг заав

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр хороолол, Хайлаастад агаарын бохирдол өндөр аюултайг заав

Нэгдүгээр хороолол, Хайлаастад агаарын бохирдол өндөр аюултайг заав

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээг /2023 оны хоёрдугаар сарын 06-12-ны өдөр/ танилцуулж байна. Агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлжээ.

Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны хоёрдугаар сарын 06-12-ны өдрүүдэд 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол, 5-н буудал, Налайх орчим “Бага бохирдолтой” гарсан байна.

Харин нэгдүгээр хороолол, Хайлааст, Баянхошуу, Шархад орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарыг 2022 оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий (SO2) Баянхошуу орчим АЧС-аас 8.7 дахин их, азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцор Баянхошуу орчим АЧС-аас 3.2 дахин их, PM2.5 тоосонцор Хайлааст орчим АЧС-аас 4.3 дахин их, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) Толгойт орчим АЧС-аас 1.1 дахин их, Озон (О3) АЧС-аас давсан тохиолдол байхгүй байлаа.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад тусгагдсан байна. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад тусгагджээ. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд аж.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах. Мөн автотээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг нийслэлээс онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж