Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урсгал сөрж, 12 настай хүүхдүүд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болсон байна. Гэвч өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар шүүх хуралдааныг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулжээ.

Ингэснээр Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшиллоо.

Эхний удаад яллагдагч нь өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал хойшилсон. Хэргийг сануулахад,  Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн.

Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж