Энэ оны эхний сарын байдлаар УБТЗ-ын тээврийн төлөвлөгөө бүгд давж биелсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны эцсээр цар тахлын улмаас буураад байсан Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэг нэмэгдэж хэвийн хэмжээнд хүрсэн нь төмөр замын тээврийн хэмжээ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн юм. УБТЗ-ын хамт олон энэ боломжийг ашиглаж оны эхнээс ачаа тээврийн хэмжээгээ нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 11-12-ны шөнийн ээлжинд гарахдаа ганцхан шөнийн дотор 383 вагон ачаа ачиж түүхэн амжилт тогтоожээ. Ачилтын төлөвлөгөө нормоо ийнхүү давуулан биелүүлэх нь тээврийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж, вагон эргэлт сайжирч, тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Замын –Үүд боомтын төмөр замаар нэвтрүүлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ өсч, боомтын сэргэлт бодитоор хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ