Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлаа бууруулахыг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлаа бууруулахыг сануулжээ

Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал оны эхний хоёр сарын байдлаар төлөвлөж байснаас  0.8 нэгжээр буурсан дүн гарчээ.  Харин өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр нэмэгдсэнээр 20.1 хувьд хүрсэн байна.  Төвийн бүсийн цахилгаан түгээх компаниуд 42.9 сая кВтц  цахилгаан 7.5 хувийн хэрэглээний өсөлттэй  гарчээ. "Төвийн бүсийн цахилгаан дулааны сүлжээ" ТӨХК 0.3 нэгжээр, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 1.54 нэгжээр, "Баянзүрх өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 1.1, "Баянхонгор-Эрчим хүч" ЦТК 3.9 нэгжээр тус тус алдагдлаа бууруулсан байна.  Харин "Хөвсгөл-Эрчим хүч" ХХК 9.8 нэгжээр нэмэгдүүлжээ. Тиймээс тус газрыг алдагдлаа бууруулах тал дээр санаачлагатай ажиллахыг Эрчим хүчний удирдах газраас сануулсан аж.
Д.Сура
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж