Шигшээ баг өнөөдөр цугларалтад гарна

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Шигшээ баг өнөөдөр цугларалтад гарна

Шигшээ баг өнөөдөр цугларалтад гарна

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтууд Улаанбаатар хотноо болно. Нэгдүгээр шатаа гурван хожил, нэг хожигдолтой давсан Монголын шигшээ баг хоёрдугаар шатны F хэсэгт Тайланд, Гуам, Хонг Конг, Малайз, Сингапур гэсэн таван улсын шигшээтэй орсон бөгөөд үүнээс Хонг Конг, Сингапур, Гуам гуравтай тоглох хуваарьтай.

Эхний тоглолтоо “Хөх чононууд” хоёрдугаар сарын 24-ний өдөр Хонг Конгийн эсрэг хийнэ. Хоёр баг сүүлд 2014 онд учраа таарахад Монгол 86-77 гэсэн харьцаатай хожиж байв. Хоёр дахь тоглолтоо монголчууд хоёрдугаар сарын 25-ны өдөр Сингапурын эсрэг хийнэ. Магадгүй энэ тоглолт тэдний түүхэн дэх анхны учраа байх. Харин сүүлийн тоглолтоо хүчирхэг Гуамын эсрэг хоёрдугаар сарын 26-ны өдөр хийнэ. Хүчирхэг гэдгийг учир нь Гуамын шигшээд Америк гаралтай цөөнгүй тоглогчид бий.

Саяхан Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хуралдаж, дээрх тэмцээнд оролцох шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарласан. Тэгвэл өнөөдрөөс/2023.02.13/ эхлэн шигшээ багт дуудагдсан тамирчид цугларалтад гарч,  бэлтгэлээ эхлүүлж байна. Тэмцээний өмнөхөн үндсэн багт багтсан 12 тамирчныг зарлах нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж