Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2023.02.13/ мордов.
Айлчлалын үеэр Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлэх, монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд тодорхой тохиролцоонд хүрэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох аж.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг тус тус хүлээн авч уулзах юм.
ЗОЧИН 2023-02-13 158.208.192.248
УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ХАМГИЙН ХОРТОЙ ЗҮЙЛ БОЛ ХУДАЛ ЯРИЖ, ДОЛООХООС ӨӨРИЙГ СУРААГҮЙ ХООСОН ДАНХАН ТОЛГОЙТУУДЫГ ДЭЭШ ӨРГӨЖМЛӨХ ЯВДАЛ ЮМ ГЭДГИЙГ ҮЕИЙН ҮЕД САНАЖ ЯВАХ ТУН!!!
ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ СУРГААЛД НЯЛУУН ЗАНТАЙ ДОЛООЧИДООС ШУЛУУН ЗАНТАЙ ДАЙСАН ДЭЭР ГЭЖ СУРГАСАН БАЙДАГ ЮМ ШҮҮ!!!
Зочин 2023-02-13 59.153.113.167
данкаа
Зочин 2023-02-13 202.126.90.24
шүгэлддэг дээр үёийн өөрөө унтардаггүй
Зочин 2023-02-13 66.181.161.242
солонгос улсын үсрэнгүй хөгжил бол Шинжлэх ухаанд тулгуурлан Судалгаа Судалгаа ,Судалгаанд тулгуурлан дэлхий дээрих хамгийн сүүлийн үеийг шинэ технилог,дараагийн шат нь Со -ий одоо хүчин төгөлдөр Хууль эрх зүйн орчинг уг төсөлд нийцүүлэх ,дараа нь сахүүжилтийг нь шийдэх . ИНГЭЭД болоо Ердөө л энэ
Дээр нь Стандарт