Галт тэрэг загварын өдрийн унтлагын өрөөг санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Галт тэрэг загварын өдрийн унтлагын өрөөг санаачилжээ

Галт тэрэг загварын өдрийн унтлагын өрөөг санаачилжээ

Япон хэлэнд цайны цагийг “hiru yasumi” гэж хэлдэг. Үүнийг орчуулбал, өдрийн амралт гэсэн утгатай. Утга зүйн хувьд бодвол өдрийн хоолоо идэхээс гадна энэ цагийг өөр ямар нэг зүйлд зарцуулж болно гэсэн үг байх нь.

Японы нэгэн албан хаагч өдрийн унтлагыг хүссэнээрээ хийж чаддаггүй тухайгаа жиргэжээ. Ажлынхаа ширээн дээр унтдаг боловч сэрэхдээ өмнөхөөсөө илүү ядарсан сэрдэг гэж тэр хэлсэн юм. Арагшаа сандлаа налах ч бас тухгүй байдаг бөгөөд хүзүү нь өвдөж сэрдэг гэнэ.

Тиймээс тус албан хаагч төгс өдрийн унтлагын өрөөний санааг бодож боловсруулжээ. Энэ өрөөг гаднаас нь харахад галт тэрэг, нисэх онгоцны буудлуудаар заримдаа харагддаг утсаар ярих өрөөтэй төстэй байна. Гэхдээ доторхыг нь албан тасалгаа байдлаар бус галт тэрэгний доторх шиг тохижуулсан нь сонирхолтой. Түүнчлэн энэ нь энгийн суудал бус булангийн суудал гэдгээрээ онцлог аж. Булангийн суудал нь толгойгоо хойшоо болон хажуу тийшээ налуулахад хамгийн тохиромжтой. Хэрвээ та зогсоогоороо унтахыг хүсвэл зориулалтын гар оосроос бариад унтаж болно. Энэ сүүлийн хувилбар нь хамаагүй ахисан түвшиндээ тооцогдох хэдий ч галт тэрэг дотор нийтлэг ажиглагддаг дүр төрх юм.

Ажил, сургуульдаа ирж очиход багагүй хугацаа зарцуулдаг япончуудын хувьд галт тэрэгний суудал бол түр дуг хийгээд авахад хамгийн тохиромжтой байрлал аж. Японд халаасны хулгай гэх мэт гэмт хэргийн түвшин харьцангуй бага байдаг тул энэ байрлал тийм ч аюултайд тооцогдохгүй. Мөн нийтийн тээврийн цаг нь тогтмол байдаг тул сэрүүлгээ тавиад унтахад буудал хэтэрч бууна гэх асуудалгүй.

“Хэрвээ ийм унтлагын өрөө байвал би дуртайяа ашиглана” гэж уг санааг гаргасан япон хүн хэлжээ. Твиттер хэрэглэгчид ч дуу нэгтэйгээр дэмжсэн байна. Галт тэрэг явж байгаа юм шиг дуу чимээ болон бага зэрэг савалгааг нэмбэл бүр таатай гэж зарим хүн хэлжээ.

Гэхдээ харамсалтай нь өдрийн унтлагын өрөө одоогоор санаа төдий л зүйл байна. Ихэнх япон хүн галт тэргэнд асуудалгүй унтаж чаддаг тул хэн нэг сэргэлэн хүн энэ санааг ажил хэрэг болгоосой гэж унтлагын өрөөний зургийг гаргасан албан хаагч хэллээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж