УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь хэчнээн тооны үхэртэй вэ гэдэг мэдээллийг Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үндэслэн хүргэж байна. Энэхүү мэдээллээр Засгийн газрын гишүүдээс хамгийн олон үхэртэй нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол УИХ-ын гишүүдээс П.Анужин, Ж.Бат-Эрдэнэ нар үхрийнхээ тоогоор тэргүүллээ.
Засгийн газраас энэ онд 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд үүрэг болгоод буй.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр Монгол Улс 2022 онд 5.5 сая үхэр тоологдсон.
Салбар яамнаас “хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгоор энэ ажлыг хийх юм” гэж тайлбарлаж байгаа бол олон нийт “хувийн мал аж ахуй руу төр оролцох шаардлагагүй, малчид өөрсдөө үхрээ ээмэгжүүлэх боломжтой” гэж үзэж буй.
УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь хэдэн тооны үхэртэй вэ?
- УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-75,
- УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан-26,
- УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар-16,
- УИХ-ын гишүүн П.Анужин-121,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж-15,
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ-104,
- УИХ-ын гишүүн Н.Ганибал-10,
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир-21,
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-8,
- УИХ-ын гишүүн Б.Бейсен-28,
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан-50,
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат-48,
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл-50,
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-53,
- УИХ-ын гишүүн Ц.Туваан-63,
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар-60,
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн-5,
- УИХ-ын гишүүн Д.Батлут-16,
- УИХ-ын гишүүн Ж.Батжаргал-17,
- УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа-30,
Г.ХОРОЛ
зочин 2023-02-13 202.126.90.47
Энэ Анужин гэдэг чинь хүнд их юм хэрэггүй ш дээ гээд л яриад бдаг,өөрөө бүүр шуналтай гар бна ш дээ
zochin 2023-02-13 122.201.23.226
yag ed nariin hurungu ingeed tavigdahaar unen goloosoo durgui hurehiin. yagaad iim shudarga bish yum boloo.
Зочин 2023-02-13 103.212.116.89
Манайд үхэр гай болоод байгаа юм уу. Малчдынхаа ачаар л чи мах цусалж дарваганаж амьд яваа юм биш үү.Төрийнхөн хөдөө аж ахуйдаа анхаарч дэмжиж бага ч гэсэн биечилэн оролцож байгаад харин хөхүүлэн сайшаах хэрэгтэй.
Зочин 2023-02-13 66.181.179.101
Үхэрчин хүү Цэрэндорж оо хөө гээд л дуулаад байхаас….
Зочин 2023-02-13 169.253.162.3
Yhaaraa Mongoliinhoo ur hoichoosoo mungu harmalaad uursdiin tuluu uhert eemeg hiih geed bsan uchir iim bn. Ene gishuud geed bgaa humuus uursdiinhuu erkh ashgiin tuluu ikh hurald suuj bgaa udur ireh bur todroh umaa. Unen utgagui te
Зочин 2023-02-13 103.80.211.42
yavj uhree hariulcgaa
Зочин 2023-02-13 59.153.115.93
Хулгай хийхгүй амар. Эд нарын чихэнд Болорчулуун ээмэг зүүлгэчих.
Зочин 2023-02-13 103.212.116.89
Харин чи үхрээс дор хулгайч байна. Үхэр ,чам шиг ойр хавийнхандаа дайсагнаж, бусдыг хорлох санаа байнга өвөрлөж явахгүй
Зочин 2023-02-13 192.82.74.2
1072 yuuch bhgui,eemeg hiine buun mungu
И 2023-02-13 192.82.73.123
үхэрт ээмэг зүүнэ гээд баахан мөнгө үрэх гээд байсан аргагүй юм байна. Үхэрчин гишүүдтэй улс…
Zochin 2023-02-13 103.68.107.114
Яагаад заавал үхэр малтай гэж бичдэг юм болоо
малчин 2023-02-13 43.228.129.150
ЮУ НЬ БАЯН БАЙХАВ НЭГ ҮХРИЙГ 2 000 000 төг гэвэл 121 үхэр чинь ёрдөөл 242 сая төгрөг шүү дээ
Zochin 2023-02-13 66.181.161.124
Bayan baij handiv hiij bsn bizde,zavaan Yuma.zz
Зочин 2023-02-13 59.153.113.99
BAYCHUUD IH HURALD ORHOO BOLIO BISSNESEE L HIII
Зочин 2023-02-13 103.57.95.45
Тэгээд пролетарийн төр байгуулах уу ?! Тийм төрийг өөрчилсөн бус уу ?!