УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь хэчнээн тооны үхэртэй вэ гэдэг мэдээллийг Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үндэслэн хүргэж байна. Энэхүү мэдээллээр Засгийн газрын гишүүдээс хамгийн олон үхэртэй нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол УИХ-ын гишүүдээс П.Анужин, Ж.Бат-Эрдэнэ нар үхрийнхээ тоогоор тэргүүллээ.
Засгийн газраас энэ онд 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд үүрэг болгоод буй.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр Монгол Улс 2022 онд 5.5 сая үхэр тоологдсон.
Салбар яамнаас “хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгоор энэ ажлыг хийх юм” гэж тайлбарлаж байгаа бол олон нийт “хувийн мал аж ахуй руу төр оролцох шаардлагагүй, малчид өөрсдөө үхрээ ээмэгжүүлэх боломжтой” гэж үзэж буй.
УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь хэдэн тооны үхэртэй вэ?
- УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-75,
- УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан-26,
- УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар-16,
- УИХ-ын гишүүн П.Анужин-121,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж-15,
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ-104,
- УИХ-ын гишүүн Н.Ганибал-10,
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир-21,
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-8,
- УИХ-ын гишүүн Б.Бейсен-28,
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан-50,
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат-48,
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл-50,
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-53,
- УИХ-ын гишүүн Ц.Туваан-63,
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар-60,
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн-5,
- УИХ-ын гишүүн Д.Батлут-16,
- УИХ-ын гишүүн Ж.Батжаргал-17,
- УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа-30,
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ