Хятадын цэргийн баазын дээгүүр үл мэдэгдэх биет нисчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Хятадын цэргийн баазын дээгүүр үл мэдэгдэх биет нисчээ

Хятадын цэргийн баазын дээгүүр үл мэдэгдэх биет нисчээ

АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг гурван өдрийн турш ниссэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Агаарын бөмбөлгийг тагнуулын зорилготой гэдгийг Хятадын тал үгүйсгэсээр байсан ч АНУ хоёрдугаар сарын 5-нд бөмбөлгийг буудаж унагаасан юм. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжинд хийх айлчлал хойшилжээ.

Уг объектыг буудаж унагааснаас хойш Монтана мужийн агаарын замыг хаахыг тушаасан байна. Тодруулбал, бөмбөлөг Канадын хилээс өмнө зүгт орших Гавр хотын дээгүүр нисч өнгөрөх үед буудаж унагаасан. Агаарын орон зайг 50 минут түр хаажээ. Энэ нь учир битүүлэг агаарын бөмбөлөг ниссэн дөрөв дэх тохиолдол болж буйг албаныхан баталсан.

Тэгвэл энэ удаад Хятадын Чиндао боомт хотын дээгүүр үл мэдэгдэх объект ниссэн тухай мэдээллээ. Чиндао хотын Жимо дүүргийн Тэнгисийн хөгжлийн газрын ажилтны мэдээлснээр эрх баригчид үл мэдэгдэх биетийг буудаж унагаахаар бэлтгэж буй аж. Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн бааз Чиндаод байдаг. Яг ямар объект гэдэг нь тодорхой бус байгаа ч ойр хавийн загасчдад болгоомжтой байхыг сануулжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж