Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа.

Энэ нь 2023 он гарснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командагчийн цэрэг, дайчидтай хийж буй анхны уулзалт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсаж угтав.

Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа ангийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцууллаа.

Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо 8,252 км урт торгон хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй, нэр төртэй хамгаалж байгаа хилчин дайчид, тэдний ар гэрийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмж, байнгын бэлэн байдлыг шаардсан нэн хариуцлагатай алба гэдгийг цохон тэмдэглэлээ.

Цаашид улсын хил хамгаалалтын чадавхыг сайжруулах, найдвартай байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хилчдийн нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг хэлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилийн цэргийн 0129 дүгээр ангид ажиллах үеэрээ тус ангид машин, техник гардуулах ёслолд оролцов.

Эх сурвалж: president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж