ОХУ-аас энэ хавар Украинд дахь дайралтаа шинэчилж, том хэмжээний цохилт өгөхөөр бэлтгэж байгааг ажиглагчид мэдээлж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд орос цэргүүд олноороо амь үрэгдэж байгааг Украины арми мэдээлж байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 10-нд Оросын 1140 цэрэг тулаанд амь үрэгдсэнийг бүртгэсэн бөгөөд энэ нь ОХУ-ын арми нэг өдөрт хамгийн их хохирол амссан тохиолдол болжээ. Өмнө нь Украины Донекц мужийн Вухледар хотод хоёрдугаар сарын 7-нд тулаанд 1030 орос цэрэг амь үрэгдэж байв.
Донецкийн гол байршлууд болох Бахмут, Вухледар хотууд, Луганскийн хойд хэсэгт сүүлийн хоногуудад ширүүн тулаан өрнөж байгаа аж.
ОХУ-аас хоёрдугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 138880 орос цэрэг /2023.2.10-ны байдлаар/ амь үрэгдээд байгаа аж. Түүнчлэн Оросын арми 20 мянга гаруй техник хэрэгслээр алдагдал хүлээгээд байгаа аж.
Украины Жанжин штабын мэдээллээр Оросын хохирол:
- цэрэг —136,880
- танк — 3,267
- байлдааны хуягт техник — 6,474
- их бууны систем— 2,270
- пуужингийн систем — 463
- агаарын довтолгооноос хамгаалах систем— 234
- байлдаан нисэх онгоц — 295
- нисдэг тэрэг— 286
- Үйл ажиллагааны болон тактикийн түвшний дрон — 1,997
- хөлөг онгоцноос хөөргөх пуужин — 857
- цэргийн болон байлдааны хөлөг онгоц — 18
- моторт техник, шатахуун нөөцлөгч — 5,134
- тусгай тоног төхөөрөмж— 214
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ