Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа | News.MN

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн дөрөв дэх барилдаанд Увс – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 15-10-аар ялалт байгуулав.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /0/,  улсын гарьд Ө.Бат-Орших /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин О.Түмэн /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Б.Баянмөнх /2/  нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл /4/, улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Б.Чимэдвандан /1/ нийт 10 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар ардын багш, улсын аварга О.Балжинням, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.

Алтан цомын төлөөх шигшээ барилдааны дараагийн тойргийн барилдаанууд дөрөвдүгээр сард үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-13 202.126.90.127

Бөх нэртэй сдануудыг хөөж явуулбал таарна, эд энд ямар л олигтой юм хийв гэж, тэндээ очоод л нэг нэгнийгээ буулгаж авна биз

Avatar

Зочин 2023-02-13 202.126.89.19

Чамд түй ч хамаагүй, Бөхтэй газраас хол яв

Avatar

Зочин 2023-02-13 202.5.202.21

Паа аймгаар нь буулгаад авсан айн ? ! Б.Мөнгөнтамир энэ одоо сэтгүүлч хүн үү ? бичсэнийг нь хараад байгаарай.

Avatar

Зочин 2023-02-13 202.21.116.142

Энэ байдаг л хэллэг юун эмзэг юм бэ. Аймгийг байтугай үндэстнээр нь буулгаж авлаа гээд ярьж л байдаг ш дээ.

Avatar

Зочин 2023-02-13 202.5.202.21

Паа аймгаар нь буулгаад нээрээ эргүү мал сэтгүүлч нар аашаж өгөх юм аа. Энэ сэтгүүлчийг ажлаас халбал таарна.

Avatar

DD 2023-02-13 103.111.68.3

Энэ сурвалжлагч нэртэй б**с долоогчид бичих гэж ёстой гурилддаг болжээ. Тэр нэр өгсөн, найруулга энэ тэр бол өнгөрсөн. Малнууд

Avatar

Жагаа 2023-02-13 192.82.66.220

бөхчүүд аймаг аймгийг буулгаж аваад л….. нэршилээ бодмоор…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж