Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн дөрөв дэх барилдаанд Увс – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 15-10-аар ялалт байгуулав.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /0/,  улсын гарьд Ө.Бат-Орших /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин О.Түмэн /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Б.Баянмөнх /2/  нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл /4/, улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Б.Чимэдвандан /1/ нийт 10 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар ардын багш, улсын аварга О.Балжинням, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.

Алтан цомын төлөөх шигшээ барилдааны дараагийн тойргийн барилдаанууд дөрөвдүгээр сард үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж