Украины дайны цахим үе шат

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

Украины дайны цахим үе шат

Украины дайны цахим үе шат

Оростой холбоотой гэгдэх хакерууд 2022 оны нэгдүгээр сард Украины засгийн газрын вэб сайтад томоохон кибер халдлага үйлдсэн. Тэд “Украинчууд аа! … Та нарын бүх мэдээлэл олон нийтэд ил болсон. Айж, илүү мууг хүлээх хэрэгтэй. Энэ бол чиний өнгөрсөн, одоо, ирээдүй" гэж бичсэн байв. Энэ үйл явдлын үеэр НАТО болон Украин кибер аюулгүй байдлын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Сарын дараа Орос Украин руу довтлов.

Дэлхийн өөр нэг хэсэгт АСЕАН-ы дижитал сайд нарын хоёр дахь уулзалт (ADGMIN) 2022 оны нэгдүгээр сард хуралдав. Төлөөлөгчид “кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг сайжруулахын чухлыг, ялангуяа сүүлийн үед дэлхий дахинд кибер аюулгүй байдалд халдлага, аюул заналхийлэл нэмэгдэж байгааг” дахин сануулжээ. Эдгээр санаа зовоосон асуудлуудыг онцлон тэмдэглэхдээ, Зүүн Өмнөд Ази дэлхийн кибер довтолгоог эхлүүлсэн талбар болсныг онцолсон.

Эргээд харахад эдгээр үйл явдал нь Европт Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гараагүй улс хоорондын дайн болж, түүний улс төр, эдийн засаг, кибер үр дагавар нь Ази Номхон далайд хэрхэн хүрч байгааг зөгнөсөн юм.

Түүгээр ч зогсохгүй цахим дайралт нь кинетик дайны урьдал нөхцөл болж байгаа нь одоо бодит байдал болоод байна. Энэ нь зөвхөн дээр дурдсан хакерын үйл явдлаар илэрхийлэгдээгүй, мөн Оросын цэргүүд Украин руу довтлохоос нэг цагийн өмнө Украин болон Европын зарим хэсэгт нөлөөлсөн “Viasat” хиймэл дагуулын интернет сүлжээнд гарсан кибер халдлагыг нэрлэж болно.

Түрэмгийллийн нэг жилийн ой ойртож байгаа энэ үед дайны  төгсгөл харагдахгүй байна. Хоёр тал тулааны талбарт ижилхэн л хохирол амсч, бэрхшээлийг туулсан. Энгийн иргэдийн амьдрал дайнд нэрвэгдэж, нөхцөл байдлаас болж улам өрөвдөлтэй болж байгаа бол кибер халдлага нь түрэмгийлэгч этгээдэд ашиг хонжоо гэж үзэж магадгүй юм. Гэсэн хэдий ч Орос ч, Украин ч дипломат хэлэлцээ хийхэд түлхэц болохуйц стратегийн ашиг олж чадаагүй байна. Үүний оронд дайн кинетик болон кибер талбарт хурдан, шийдэмгий тулааны тактикийг өөрчилсөн. Украинчууд дижитал сүлжээ, дэд бүтцээ кибер довтолгооноос тууштай хамгаалж байгаа нь  уламжлалт дайны шинэ эрин үе юм.

Мэдээллийн тархи угаах кампанит ажил нь кибер халдлагын сэтгэл зүйд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлсэн.

Эдгээр бүх нөхцөл байдал нь кибер аюулгүй байдлын талаар санаа зовж буй Ази, Номхон далайн орнуудад сөрөг үр дагавар авчрах болно.

Украины удирдагчид Орос улс шинэ томоохон довтолгоо хийхээр бэлтгэж байна гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Оросын удирдагчид болон дипломатуудын яриа, мэдэгдлүүд илүү дайсагнасан байдлыг харуулж байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 2-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлтийн армийн сүр хүчийг бадрааж, ялалтыг урьдчилан таамаглахын тулд ширүүн, суртал ухуулгын үг хэлэв. Мөн  Зүүн Өмнөд Азийн орнуудад Сингапур дахь ОХУ-ын Элчин сайдын яам хоёрдугаар сарын 6-нд Сингапурын сайд К.Шанмугамыг "Орос илүү аюултай зэвсэг ашиглахаар сонгож магадгүй" гэж хэлснийх нь төлөө “Facebook”-ээр шүүмжилсэн байна.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхий дахин  "илүү том дайн" руу шилжиж магадгүй гэж санаа зовж байгаа нь гайхмаар зүйл биш юм.

Шинэ, илүү эрчимтэй үе шатанд орж буй дайны дэлхийн үр дагаварт санаа зовох шалтгаан дэлхий дахинд бий. Энэ үе шатанд  илүү дэвшилтэт зэвсгийн хэрэглээ, дайны тоглолт хэрхэн өргөжиж буйг харж болох бөгөөд энэ нь дүрэмд суурилсан олон талт дэг журамд, тэр дундаа кибер домэйнд аюул учруулж болзошгүй юм. Гэхдээ энэ шинэ үе шатны кибер хэмжээс ямар байх вэ, дэлхий нийтийг түгшээх шалтгаан бий юу? Сонирхолтой нь, кибер халдлага нь Орост Украин дахь улс төр-цэргийн зорилгодоо хүрэхэд нь үр дүнгүй, гэж дүгнэж байна. Гэсэн ч Украинд хийсэн Оросын кибер довтолгоонууд 2022 оноос хойш гурав дахин нэмэгдсэн гэсэн баримт  байна. Энэ нь эхэндээ цөхрөлийн шинж тэмдэг байсан байж  болох ч нөхцөл байдал өөрчлөгдсөн байж магадгүй юм. Нэгдүгээрт, энэ нь Орос улс дэлхийн өмнөх дайнуудад байгаагүй кибер домайныг оролцуулаад урт хугацааны  дайн хийхээр төлөвлөж байгааг илтгэж магадгүй юм. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сард Украины кибер аюулгүй байдлын агентлагаас гаргасан дүн шинжилгээнд "кибер халдлага нь Оросын цэргийн ерөнхий стратегитай бүрэн нийцэж байна" гэжээ.

Хоёрдугаарт, Украины кибер хамгаалалтын хүчирхэг байдал нь АНУ-ын Кибер командлал зэрэг барууны технологийн аваргууд болон засгийн газруудын хамтын ажиллагааны тусламжтай холбоотой юм. Энэ нь Украинд тагнуулын болон цэргийн тусламж үзүүлж буй барууны дижитал дэмжлэг юм. Тасралтгүй кибер халдлага нь Оросын үүний эсрэг тууштай сөрөг алхам байж магадгүй.

Гуравдугаарт, Орос улс нь Украин руу довтолж буйгаа зөвтгөхийн тулд мэдээллийн кампанит ажилдаа соёл иргэншлийн мөргөлдөөний тухай өгүүлдэг. Энэ нь цэргийнхнээс гадна энгийн иргэд хоорондын мөргөлдөөнийг өдөөж байна. Үүнтэй холбогдуулан Украин болон Киевийг дэмждэг бусад орнуудын энгийн иргэдийн эсрэг кибер халдлага хийж болзошгүй юм.

Оросын кибер халдлага буурах шалтгаан бараг байхгүй. Гэвч Европын гаднаас Украинд цэрэг, улс төрийн нэмэлт дэмжлэг үзүүлснээр халдлага тархах шалтгаан бий. Тухайлбал, Австрали, Өмнөд Солонгос цэргийн тусламжаа эрчимжүүлж байгаа бөгөөд Украин АСЕАН-тай найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

Цаашилбал, НАТО нь Ази, Номхон далайн орнуудтай илүү ойр дотно харилцаатай байна. Өмнөд Солонгос, Япон хоёр Европын аюулгүй байдал бүс нутагтай нягт холбоотой гэж ойлгосноор НАТО-гийн Кибер хамгаалалтын төвд  нэгдсэн.
Орос (болон Хятад) үүнийг  НАТО-г Ази-Номхон далайн бүс нутаг болон Оросын зүүн ойрын бүс рүү тэлэх оролдлого гэж үзэх болно. Иймээс Орос-Украины дайн даамжирсан тохиолдолд Ази, Номхон далайн орнууд кибер домэйн дэх шинэ ташаа мэдээлэл, тагнуулын мэдээлэл цуглуулах, DDOS болон хакеруудын халдлага зэрэг нөлөөлөлд бэлтгэх нь ухаалаг хэрэг юм.

Магадгүй энэ нь АСЕАН-ы компьютерийн онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах бүс нутгийн баг болон Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалт зэрэг механизмууд бүс нутгийн кибер эсэргүүцлийг нэмэгдүүлэхийн тулд анхаарч үзэх асуудал байж болох юм. Энэ нь хурдацтай хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутагт шинээр үүсч буй аюулгүй байдлын зөрчил  болж болзошгүй тул энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж