УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, хуульч С.Эрдэнэболдтой АН-ын асуудлаар ярилцлаа.
-Улсын дээд шүүх /УДШ/ АН-ын даргаар Л.Гантөмөрийг батламжиллаа. Гэтэл С.Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд хандана гэсэн байна лээ?
-Хоёрдугаар сарын 9-ны 18.52 цагт Улсын дээд шүүхийн цахим хуудаснаа албан ёсны мэдээ гарсан. Өөрөөр хэлбэл, Арчдилсан нам УДШ-д бүртгэлтэй даргатай, тэр албан ёсны бүртгэлтэй дарга нь Л.Гантөмөр. Нэгэнт дээд шүүхэд бүртгэлтэй, даргатай учраас Ардчилсна нам хуулийн дагуу явна.
-Л.Гантөмөр АН-ынхны хүсч, хүлээж байсан дарга яг мөн үү. Өнгөрсөн хугацаанд танай нам бараг тарах шахлаа шүү дээ. Тиймээс гишүүдээ нэгтгэж, хагарлын биш эвлэрлийн цэг байж чадах болов уу?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эвлэрлийн ажлын хэсэг талуудын төлөөллийг багтаасан 39 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Үүнээс гадна ахиад 39 хүний бүрэлдэхүүнтэй саналын эрхтэй зөвлөх гээд нийлээд 78 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр сар шахуу ажиллалаа. Энэ хүрээнд маргаантай байгаа талуудыг урьж оролцуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Батсуурь гишүүн ажиллахдаа дээрх нэр дурдсан хүмүүстэй хэд хэдэн удаа уулзалтыг тус бүрт нь хийсэн. Мөн өөрсдийгөө Ерөнхий нарийн бичгийн дарга гэж зарлаж буй хүмүүстэй хоёр ч удаагийн уулзалтыг хийж байр сууриа танилцуулсан. Ингэхдээ, АН одоо толхилцож байх цаг биш, нийгэм улс төрийн асуудал хэцүү, ард түмний амьдрал хэцүүдэж, ядуурал газар авч, засаглаж буй эрх баригчид иргэд олон нийтийн дэмжлэгийг авч санаанд хүртэл ажиллаж чадахгүй байгаа учраас АН, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг бодож наад зах нь сөрөг хүчний ажлаа, цаашлаад засаглах чадвартай институцийн ажлаа тасралтгүй явуулах ёстой. Энэ үйл хэрэгт хамтарч ажиллах саналаа албан ёсоор тавьсан. Тамга, даргын асуудлаас болж хоёр жил АН маргаантай явсан нь гишүүдийн буруу биш юм. Тодорхой хэмжээнд барьцаалагдсан, улс төрийн нөлөөллөөс үүдэж бид ойлгомжгүй байдалтай байлаа. Энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн учраас маш хурдтай цэгцрэх шаардлагатай. Гэхдээ энэ хугацаанд АН-ын гишүүд зүгээр суугаагүй.
Чөлөөт нийгэм, ардчилал, хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгэм мөн л юм бол сөрөг хүчний дуу хоолой инстуцийн журмаар гарч байх ёстой.
УИХ-ын бүлгийн гишүүд санал нэгдэж, энэ ажлын хэсэгт орж ажилласан. Цаашдаа АН-ыг шинээр эмхлэн байгуулах тухай биш, ойлголцлыг яаралтай хийж, талуудын оролцоог хангаж, хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх өдрүүд АН-д ирж байна.
-Намын дэргэдэх байгууллагуудыг шинэчлэх үү?
-Намын дэргэдэх дөрвөн бүтцийн байгууллага бий. АН-ын ахмадын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо буюу тус бүрдээ түүхтэй, хүчирхэг институциуд юм. Энэ нь төв нам буюу үндсэн намын асуудал шийдэгдтэл хойшлоод яваад байсан. Одоо нам даргатай болж, намын үйл ажиллагаа цэгцэрч байгаа учраас намын дэргэдэх байгууллагууд ч ойрын хугацаанд дүрмийн дагуу сонгуулиа хийж, шинэ удирдлагуудаа томилох ёстой.
-АН цаашдаа хагарч, талцахгүй байж чадах уу. АН-ын хагарал бол нэг хүн дээр хэт эрх мэдэл төвлөрсөнтэй холбоотой байх?
-Зөвхөн АН-д биш, Монголд Үндсэн хуулийн хямралын гол шалтгаан нь онолын хүрээнд “check and balance” буюу засаглалын тэнцвэртэй байдал алдагдсан. Тиймээс нэг хүн дээр эрх мэдэл төвлөрдөг биш намд байгаа улс төрийн зөвлөл, ҮБХ, намын анхан шат, дунд шатны нэгжүүдэд эрх мэдэл тодорхой хэмжээнд хуваарилагдаж байх ёстой. Хэн нэгэн хүний дур зоргоор бусад хүмүүсийн буюу олон нийтийн ашиг сонирхол дээр гишгэж болохгүй гэсэн зарчмаар явна.
-Танай намынхан хоёр жил талцсан алдаан дээрээсээ суралцаж байгаа юм байна…
-Тийм. Амьдрал бол сургамж, сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг шиг өнгөрсөн хоёр жил гаруйн АН-ын ойлгомжгүй байдал маш их ухаарлыг өглөө. Бид баруун төвийн нам учраас халамжийг хавтгайруулдаггүй, бизнес эрхэлж буй, дундаж давхаргын эрх ашгийг дэмжсэн эрх зүйн орчин ямар чухал вэ гэдгийг мэдэрсэн. Үүнийг зөвхөн АН биш ард түмэн нийтээрээ мэдэрч байгаа.
Үндсэндээ нэг намын ноёрхол тогтож, хоёр сонгууль дараалаад үнэмлэхүй ялчихаар нөгөө талд нь алдаа зааж эхэлж байна. Тиймээс чөлөөт нийгмийн үзэл санааны хамгийн чухал зүйл нь бие биенийгээ шалгаж цагдахдаа биш, харилцан хяналттай байдаг тогтолцоо хэрэгтэй.
Энэ хяналт алдагдсан учраас хүмүүс төрд итгэх итгэлгүй болсон. Та анзаарч байсан бол 2020 онд сонгуулийн дараа ikon.mn сайтад сонгуульд ялагдсан нэр дэвшигчид ялсан хүмүүсээс илүү их мөнгө зарцуулсан гэсэн судалгаа гарч байсан. Тиймээс мөнгөөр хүмүүсийн саналыг худалдан авдаг байдлыг бид таслан зогсоох ёстой. Үүн шиг АН-д үүсээд байсан асуудлыг гишүүд арьсан дээрээ мэдэрсэн учраас хамтын удирдлагын тогтолцооны зарчмаар явахаас өөр арга байхгүй.
"ПАРЛАМЕНТАД ЁСЫГ БЭХЖҮҮЛНЭ ГЭДЭГ МОНГОЛ УЛСЫН ДАРХЛАА ЮМ"
-МАН залуу үеэ сайн бэлддэг. Харин залуу үеэ бэлдэхэд учир дутагдалтай санагддаг?
-Үндсэн хуульд нас хүйс, нийгмийн гарал, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглодог. Аливаа юманд хохирол учруулдаг зүйл бол туйлшрал. Нэгдүгээрт, хүнийг нас хүйс гэхээс нь илүү ямар итгэл үнэмшлээр ажиллах юм, нийтийн албан тушаалтан болж сонгогдон томилогдвол татвар төлөгч иргэдийнхээ төлөө хэрхэн яаж ажиллах юм бэ гэдэг нь хамгийн эхний шалгуур. Тэгэхгүйгээр зөвхөн залуу гэдэг шалгуураар сайн, настай гэдгээр нь илүү туршлагатай гэсэн хөнгөмсөг байдлыг бид гаргаж болохгүй. Тиймээс ахмад үе, залуу үе, эмэгтэйчүүдийн оролцоо нь АН-ын оролцоо байх ёстой бөгөөд ард түмний дэмжлэгийг авах оролцоо байна. Түүнээс биш аль нэг улс төрийн нам, тэдэн оны дэд сайдтай гэдэг нь харьцангуй ойлголт юм. Туйлшралаас аль болох ангид байх ёстой.
Мэдээж, залуучуудыг улс төрийн шийдвэр гаргах түвшинд бэлдэнэ гэдэг хүний нөөцийн гол түлхүүр зүйл. Үүнд АН хүчтэй ажиллах байх.
-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. АН одоо хүчтэй сөрөг хүчин байж чадах уу?
-Улс төрийн нам ард түмнийхээ саналыг авч, сонгуульд ялалт байгуулж өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх нь зорилго нь байдаг. АН-ын одоогийн зорилго бол сөрөг хүчин гэхээс илүүтэй бид 2024 оны сонгуульд ялалт байгуулах ёстой гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байна. Мэдээж сөрөг хүчин болохоор ард түмний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой.
-Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаа мэдэгдсэн. Хуульч, судлаачийн нүдээр харахад, энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчилж, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?
-Үндсэн хууль бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат хуульч Б.Чимид багшийн хэлдгээр алганд багтсан Монгол Улс. Монгол Улсын хуульт ёс, цаашлаад шударга ёсны тод илэрхийлэл бол Үндсэн хууль. Үндсэн хуулиар иргэд өөрийн байр сууриа илэрхийлэх, хүн бүр өөрсдийн бодлыг илэрхийлэх эрхтэй. Гэхдээ, Үндсэн хуулиар улс төрийн атгаг зорилгоо хангахын тулд буюу илүү их эрх мэдэлтэй үлдэх хийгээд, эрх мэдэлтэй болохын тулд юм бүхнийг Үндсэн хууль руу чихдэг үзэгдлээс бид татгалзах хэрэгтэй. Ялангуяа мэргэжлийн хуульчид, Үндсэн хууль судлаачид энэ чиглэлд маш онцгой ханддаг байх ёстой. Үндсэн хуулийн гол зүйл бол эрх мэдлийн хуваарилалт. Бидний хэлдгээр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал харилцан бие биеэ тэнцвэртэйгээр хянадаг байж хэн нэгэн хүний дур зоргоор хуулийн дээгүүр гишгэдэг байх ёсгүй. Парламентад ёсыг бэхжүүлнэ гэдэг Монгол Улсын дархлаа юм. Парламентын гишүүний нэр муу байна гэдэг нь шууд утгаараа парламентад ёсыг үгүйсгэх тархи угаалт явагдаад байгаа юм. Парламентын гишүүд ямар ч хүн байж болоод байна. Гэтэл тэр хүмүүсийн үйлдсэн хэрэг, төвөг дуулиан шуугианд орж буй байдлаар нь парламентад ёс, парламентын засаглал руу нулимдаг үзэгдэл гараад байгаа юм.
Бид парламентын засаглалыг бэхжүүлэн хамгаалах нь Монгол Улсын хийгээд АН-ын үнэ цэн юм.
Хоёрдугаарт, мажоритар тогтолцоо буюу хэн мөнгөтэй нь ялалт байгуулах нь учир дутагдалтай. Нөгөө талаасаа холимог тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Мэдлэг, боловсролтой, чин сэтгэлээсээ эх орноо хайрладаг, энэ улсад шударга ёс тогтоохыг хүсч байгаа хүмүүсийг ямар нэгэн ялгаварлалгүйгээр хууль тогтоох байгууллага оруулахад пропорциональ тогтолцоо ач тусаа өгнө.
Зочин 2023-02-13 202.55.191.130
АН дээр л алдаа зааж байгааг ойлго.
судлаач 2023-02-13 202.131.251.130
Энэ муу амбицтай пацаан эхлээд тойргоос сонгогдоод гарчих. Бэлэн лифтэнд суух гэж бүү горьд. Алтанхуяг уг нь сайн дарга байсан. 2012 онд дөнгөж 31 суудал авч олон буюу санаачлагыг авсан. Гэхдээ энэ 31 хүндээ бялуугаа зөв хуваарилж чадалгүй тэнэгтсэн. Түүнээсээ ч болж огцорсон. Өөртөө долигоносон хүмүүстээ зөндөө бялуу тараасан. Тэд нь өөрийг нь огцорход нулимс дуслуулахаас өөр юм хийж чадаагүй.Гантөмөр энэ гашуун сургамжыг давтаж болохгүй. Олон суудал авах тусам бялуу хуваахад хэцүү болно.
АН-ын ацнууд 2023-02-13 139.5.217.126
АН-ын ацнууд, алдаа завхрал заагчдын тоог л нэмнэ, өөр юу ч хийх байгаагүй, хийх ч үгүй.
Зочин 2023-02-13 103.57.94.164
ЮУНЫ ЧИНЬ 2 ЖИЛ ГЭЖ БҮТЭН 6 ЖИЛ ТАЛЦАЖ ШИРЭЭ САНДЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ХЭРҮҮЛ ХИЙСЭН. Л.Гантөмөрийг хүсч хүлээж байсан дарга гээд зоригтойхон дуугарчиж чадахгүй л байна даа. С.Эрдэнээс гадна. Х.Баттулгын тал бас эсэргүүцээд байгаа юм байна шүү дээ
Зочин 2023-02-13 124.158.68.144
С.Эрдэнэболд сайн улстөрч болж чадна. Яг үнэндээ АН хэзээч бүтэн засаглаж үзээгүй. Хагас дутуу МАН -ын хүлээсэнд царайчилж хэдэн жил төр барьсан болж харагдсан. Харин МАН бараг 100 жил бүтэн, хязгааргүй эрхтэй төрийн жолоог атгасан. МАН үнэхээр хуучинсаг. Хуучинсаг тойргоо услах төдийхөн ажилладаг байдал нь улсаа сүйрүүлнэ.
Зочин 2023-02-13 103.57.94.164
Яг зөв. Үнэндээ АН хэзээч бүтэн засаглаж үзээгүй. Гол шалтгаан нь юу билээ. Маш тодорхой шүү дээ. Ард түмний олонх нь АН-ыг дэмждэггүй байсанд оршино. Хэзээнээсээ л тийм байсан. Цаашдаа ч тийм байх төлөвтэй. Сонгогчид гэнэт төрөл арилжчихгүй л бол шүү дээ
Зочин 2023-02-13 103.229.123.231
хурдан ажиллаж эхэлээ, улс орон хэцүүдлээ
Зочин 2023-02-13 43.242.242.59
АН-ынхан алдаа дутагдал буруугаа дандаа МАН-аас хайдаг. Өөрсдөө эрх мэдэл албан тушаалын төлөө бол алалцана. Алтанхуяг Ерөнхий сайд болоод маш сайн ажиллаж байхад түүнийг өөрсдөө унагаасан даа. ийм л улсууд За тэгээд С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж гээд идэж уухын төлөө төрсөн шуналын типүүд энэ намд маш олон. Элбэгдорж Их тэнгэрийн манад томчуултай покер тоглоод нэг дор 1 сая доллар алдаж байсан түүхтэй. Мэдэх хүмүүс нь мэднэ.
Иргэн 2023-02-13 202.21.118.6
Та нар бол горьдсоны гарз шүү, Төр барих чинь та нар мэтийн хоолны савнууд хийдэг ажил биш.
Зочин 2023-02-13 192.82.72.20
Элбэгдоржийн, Баттулгын, Эрдэнийн, Тулгатын, Тувааны, Цогтгэрэлийн АН гээд 6 байсныг бодвол ГАНТӨМӨРИЙН, БАТТУЛГЫН, ЭРДЭНИЙН гээд 3 болсон нь алхам. Цаашид АН-ын үнэгүй кино яаж өрнөх юм болдоо.
Зочин 2023-02-13 43.242.243.81
ЭНЭ УЛСЫН ЭЗЭН ШИГ НЬ БАЙ ГЭЖ УЛСАА ХӨГЖҮҮЛ ГЭЖ ТАНАЙ НАЫГ 2 УДАА СОНГОСОН ЭЗЭН ШИГ НЬ БАЙХ НЬ БИТГИЙ ХЭЛ ИРГЭН ШИГ НЬ Ч БАЙЖ ЧАДААГҮЙ ГӨЛӨГНҮҮД ШҮҮ ДЭЭ ОДОО ТАЛ НЬ ХАРЬД ГАРЧИХСАН ҮЛДСЭН НЬ БАС ОЛУУЛАА БОЛЖ ЭНЭ УЛСЫГ ЯАХ ГЭЭВ ХУЦАЛГҮЙ ЗАЙЛЦГАА
Хүрлээ 2023-02-13 43.242.241.218
Сүхбаатар гээд аав нь Элсний 13-ний нэг МАХН- үнэнч этгээдб айсан. Өөрөө улаан Женкочин. Яг л ардчилсан намын нэрэнд нуугдсан Данх Оюука. Харвард нтр гэж бас худлаа бүлтэрнэ. 3-сарын хэлний курст л явсан. насаараа цүнх барисан этгээд. Энэ АН -ныг төлөөлнө гэвэл залуус МАЙ л гэнэ.
Бат инженер 2023-02-13 202.9.40.4
Сонгуулийн тогтолцоо холимог байх нь ч сайн биш Монгол улс 1 тойрог болоод намуудын нэрээр пропорциональ системээр сонгууль явуулах нь зөв байх.
Зочин 2023-02-13 150.129.141.161
энэ үнэн шаампар с** ш дээ
эбигийн гөлөг