Хонь
Энэ долоо хоногт бусдад яаран итгэхгүй байхыг зөвлөж байна. Үгүй бол бусдад мэхлэгдэх эрсдэлтэй байна. Өөрийнхөө хийж буй зүйлдээ төвлөрч, бусдаас хэт хамааралгүй байх л хамгийн зөв зам. Ганц бие хүмүүс мэдрэмжээ илэрхийлэхээс бүү ич, зоригтой бай. Удаан хугацаанд харж явсан хүн чинь тантай ижил зүйл бодож явдаг ч байж мэдэх юм. Харин та хостой бол түүндээ гэнэтийн бэлэг бариарай. Энэ нь та хоёрын харилцааг илүү халуун дулаан болгоно. Ажил мэргэжлийн хувьд та эрч хүч дүүрэн байна. Ирээдүйд хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг боловсруулна. Цагийн ажил, халтуур хийж орлогоо өсгөх боломж гарч ирнэ.
Үхэр
Эргэн тойрондоо байгаа хүн бүхнээс хэрэгтэй зүйлийг нь сураад ав. Энэ нь таны хувьд үнэ цэнтэй туршлага, хичээл болно. Та зорилгодоо улам илүү ойртож чадна. Нууцаар харж, хайрлаж явдаг байсан хүнийхээ зүрх сэтгэлийг булааж чадна. Тэр хүнд ямар нэг туслалцаа хэрэг болох үед та үргэлж дэргэд нь байдаг юм байна. Хэрвээ та хостой бол түүнтэйгээ аль болох ахиу цагийг өнгөрөөгөөрэй. Хэдий завгүй байсан ч хайртай хүнээ үл тоомсорлож болохгүй. Удирдах албан тушаалтандаа өөрийн бодож явдаг төлөвлөгөөгөө танилцуул. Төлөвлөсөн зүйл тань бүтэх магадлал өндөр байна. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ хэт их зарлага гаргах хэрэггүй.
Ихэр
Гадаад хүчин зүйлсийн нөлөөнд авталгүйгээр зорилгодоо л төвлөрөхийг танд зөвлөж байна. Шаргуу хичээл зүтгэл л таныг оргилд хүргэнэ. Ганц бие хүмүүсийн хувьд идэвхтэй долоо хоног хүлээж байна. Шинэ хайр дурлалтай учрах магадлалтай байна. Гэрлэсэн хосууд хайртай хүнийхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн үзээрэй. Ажил дээр эрч хүч багатай, юм хиймээргүй санагдаж магадгүй. Амжилтад хүрмээр байвч биеэ зовоомооргүй тийм нөхцөл байдал танд үүсчээ. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаагаарай.
Мэлхий
Амьдралд тань олон сорилт тулгарна. Тэр болгоны өмнө бууж өгөлгүй хүчтэй байхыг танд зөвлөж байна. Та харагдаж байгаагаасаа илүү чадварлаг нэгэн учраас өөртөө илүү их итгээрэй. Ганц бие хүмүүс өөрийнхөө давуу талыг мэддэг бол бусдын анхаарлыг өөртөө татаж чадна. Хосуудын дунд үл ойлголцол үүсч магадгүй. Энэ үед аль болох биеэ барьж, тайван суугаад ярилцах замыг сонгоорой. Ажил дээрээ хариуцлагатай байхыг зөвлөе. Ялихгүй юмнаас ямааны гарз болох вий. Эргэн тойрны тань хүмүүс таныг их өндрөөр үнэлдэг юм байна. Санхүүгийн байдалд онцын өөрчлөлт орохгүй.
Арслан
Таны сул тал юу вэ? Үүн дээрээ илүү их анхаарал хандуулахыг зөвлөе. Нэг байрандаа үүрд гацаад байж болохгүй гэдгийг санаарай. Тухтай бүсээсээ гарч, шинэ содон зүйлсийг турш, өөрийгөө сорь. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байна. Хэрвээ та хостой бол түүндээ итгэж, эрх чөлөө, орон зайг нь олго. Ажил дээрээ хамт олонтойгоо харилцаа сайтай байна. Үүнийхээ тусламжтайгаар хүнд хэцүү ажлыг хөнгөхөн шийдэж, амьдралыг арай гэгээлгээр харж чадна. Боломжийн ашигтай хөрөнгө оруулалтын саналууд орж ирнэ. Гэхдээ үр дүн нь тийм хурдан гарахгүй тул хүлээх бэлтгэлтэй байгаарай.
Охин
Хийх шаардлагатай ажлаа нарийн тодорхойлоод түүндээ тохирсон төлөвлөгөө гарга. Юм юм руу савчих хэрэггүй. Бэрхшээлтэй тулгарвал бууж өгөхийн оронд илүү шийдэмгий байгаарай. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлын төвд байна. Та бусдад хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэхээ мэддэг хүн юм. Хэрвээ та гэрлэсэн бол гэр орны ажилдаа идэвхтэй байгаарай. Ганц удаа тоос арчаад, аяга угаахад л хосын харилцаа илүү халуун дулаан болно. Ажилдаа төвлөрч чадвал зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Эргэн тойрны тань хүмүүс таныг хүндэлж, хайрлаж байна. Энэ долоо бол хэмнэлтийн долоо хоног. Цалин чинь хэчнээн өндөр байсан ч хамаагүй үрэн таран хийх хэрэггүй.
Жинлүүр
Зорьсон зорилго биелсэн ч юу юугүй санаа амарч болохгүй. Санаа амарчихвал нэг байрандаа гацаж үлдэх аюултай. Илүү хүсэл тэмүүлэлтэй, илүү амбицтай байх хэрэгтэйг өөртөө үргэлж сануул. Ганц бие хүмүүс харж явдаг байсан хүнтэйгээ харилцаа үүсгэнэ. Ичмээр санагдсан ч шаардлагатай яриа хөөрөөг та эхлүүлж чадна. Хайртай хүнтэйгээ цагаа өнгөрүүл. Илүү дутуу зугаа цэнгэлд хэт их төвлөрөөд хэрэггүй. Танд ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн бол түүнийгээ хариуцлагатай биелүүл. Албан хүчээр бус цэвэр хариуцлагын үүднээс хандаж хийгээрэй. Онц шаардлагагүй зүйлд мөнгө бага зарцуулах тул санхүүгийн байдал тогтвортой байна.
Хилэнц
Хүмүүстэй харилцахдаа биеэ тоож, ихэрхэхгүй байхыг танд зөвлөе. Хүн бүхэнд өөрийн гэсэн давуу тал, хүч чадал бий. Та харин тэндээс өөртөө хэрэгтэй зүйлийг нааж авах хэрэгтэй. Өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодох хэрэггүй. Ганц бие хүмүүс энэ долоо хоногт уулзаа учраа ихтэй, идэвхтэй байна. Та хайр дурлалын тал дээр бага зэрэг хайнга хүн юм. Үүнээсээ болоод нөгөө хүнээ ичгэвтэр байдалд оруулж магадгүй. Хэрвээ та гэр бүлтэй болсон бол хайртай хүнээрээ юу хүссэнээ хийлгэх гэж хүчлэх хэрэггүй. Бусдын мэдрэмжид хүндэтгэлтэй ханд. Ажил дээрээ өрсөлдөгчдөөс болгоомжил. Санхүүгийн байдал тогтвортой байна.
Нум
Тулгарч болох бэрхшээлийг урьдчилан тооцоолж байж гэмээнэ түүнийг даван туулж чадна. Бүх нөхцөл байдалд сайтар бэлдчихсэн байхад айдгаа ардаа хийчихлээ гэсэн үг гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс харж явдаг хүндээ сэтгэл, мэдрэмжээ илэрхийл. Бүтсэн ч бай, бүтээгүй ч бай харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та хостой бол, ялангуяа та хоёр хол зайтай байгаа бол түүндээ илүү их анхаарал хандуулаарай. Гуравдагч этгээд та хоёрын дундуур орохыг бүү зөвшөөр. Ажил дээр ямар нэг асуудал, бэрхшээл тулгарвал түүнийгээ нуух хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсээсээ санаа бодлыг нь асуу. Ингэвэл алдаа мадаг гаргалгүйгээр асуудлаа шийдэж чадна. Хөрөнгө оруулалт хийх боломж гарвал алдалгүй атгаад аваарай. Эс бол эцэст нь харамсах болно шүү.
Матар
Байгаа зүйлдээ яаран сэтгэл ханах хэрэггүй. Өөрөөсөө илүү ихийг шаард. Та одоо байгаагаасаа илүү өндөрлөгт хүрэх боломжтой авъяаслаг нэгэн юм. Ганц бие хүмүүс эсрэг хүйстэндээ сэтгэлээ нээхэд бэлэн биш байна. Өнгөрсөнд тохиолдсон зарим нэг зүйл таныг шинэ харилцаа үүсгэхэд саад болдог юм байна. Хэрвээ та хостой бол амралтын өдрийг түүнтэйгээ хамт өнгөрүүлээрэй. Та хоёрын харилцааг эргэн тойрныхон тань хүндлэн, биширдэг юм байна. Ажил дээрээ чухал даалгавар хүлээж авна. Бусад хүн хийхээс айж буй зүйлийг та хийж чадна. Удирдлагууд тань маш их итгэл хүлээлгэж байна. Санхүүгийн байдал сайжирна. Урамшуулал авч магадгүй.
Хумх
Танд ямар ур чадвар дутагдаж байна гэдгээ олж харахыг хичээ. Өөрийгөө төгс гэж бодож, энэ хэвээрээ үргэлжлээд байлгүй нүдээ нээ. Эргэн тойронд тань хэрэгтэй зүйлийг нь сураад авах хүн олон байна. Ганц бие хүмүүс хайр дурлал бодохын оронд хоббигоо хөгжүүлэх ч юм уу хувийн чанартай өөр зүйлсэд анхаарлаа хандуул. Хэрвээ та гэрлэсэн бол, хайртай хүнээсээ хол байгаа бол түүнийгээ хардаж, сэрдэж зовоохгүй байхыг зөвлөе. Ажлын хамт олондоо хэт ихэрхэж хандаад хэрэггүй. Энэ долоо хоногт орлого тань мэдэгдэхүйц өснө. Эцэг эх, найз нөхдөөсөө санхүүгийн дэмжлэг авах магадлалтай байна.
Загас
Зогсох цэгээ мэддэг байх хэрэгтэй гэдгийг танд зөвлөе. Өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд хүний юм руу бүү шуналтаарай. Хүмүүстэй харилцахдаа даруу бай. Өөртөө хэт итгэлтэй бардам байснаар эргэн тойрныхоо хүмүүсийг үргээж мэднэ. Энэ нь ялангуяа ганц бие хүмүүст хамаатай. Хэрвээ та хостой бол хайртай хүндээ гэнэтийн бэлэг өгч, харилцаагаа өнгөлөөрэй. Ажил дээрээ өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж, амжилттай байна. Дарамт шахалт мэдрэхгүй харьцангуй тайван долоо хоног таныг хүлээж байна. Санхүүгийн байдал тийм ч сайнгүй байна. Тиймээс илүү дутуу зарцуулалтаа танахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ