Г.Занданшатар: УИХ “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй | News.MN

Г.Занданшатар: УИХ “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй

Г.Занданшатар: УИХ “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй

Г.Занданшатар: УИХ “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй

Сүүлийн үед Иргэний оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан “Үндсэн хуулийн төсөл яг ямар юм болчихов оо! Хүн бүр өөр өөрийнхөөрөө сэрэмжтэй байхгүй бол тусгаар тогтнолд халтай юм яваад байна хэмээн бичиж, Үндсэн хуулиас хамгийн чухал заалтуудыг хасахаар төслөө бэлдсэн, Үндсэн хуулиас иргэдэд хамгийн чухал заалтуудыг хасахаар зэхэж байна” гэсэн мэдээлэл түгээсэн. Гэвч түүний энэ мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатар няцаалаа. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье.
1.Монголын төр түүхэндээ хоёр дах удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар саналыг нь асуух гэж байна.
Зөвлөлдөх санал асуулга бол нийт иргэдийг төлөөлж чадахуйц статистикаар “солонгорсон” буюу санамсаргүй сонгогдсон түүвэр төлөөллөөс төрийн хэргийн талаар саналыг нь сонсож зөвлөлдөх судалгааны үйл явц юм. Гэхдээ тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангасны үндсэн дээр мэдээлэлтэй болсон иргэд төрийн хэргийг илүү нухацтайгаар зөвлөлдөх боломж олгодгоороо онцлог юм.
Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатыг иргэний нийгэм, эрдэмтэд судлаачдаас хамгийн олон давтамжтай ирүүлсэн асуудлаар дараахь 4 сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр энэ сарын 14-15-нд зохион байгуулах юм.
1. Иргэний болон улс төрийн эрх
2. Парламентын ардчилал
3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах
4. Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж үзэл бодлыг нь сонсох юм.
Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаархи мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулах юм.
2. Oлон нийтийн сүлжээнд бичсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай суртал ухуулга нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Ийм эмзэг сэдвээр улстөржих нь ард түмний эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Товчхондоо, энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй” гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-12 124.158.120.30

өмнө хийсэн өөрчлөлтөнд холимог системтэй болохыг ард иргэд хүсэж байсан игэтэл МАН үүнийг хийгээгүй одоо авилга жсан улс болгожээ

Avatar

Зочин 2023-02-12 103.57.95.45

Зөвлөлдөх санал асуулга гэдэг уул нь их зөв ажил юм. Гагцхүү хэн хэн зөвлөлдөх гээд байнаа ?! Санамсаргүй түүвэрлэн авсан хүмүүс зөвлөлдөөд ямар ч нэмэргүй ш дээ !!! Энэ бол зөвхөн хэлбэрдэлт, нэр хэмээсэн ажил, тэрэнд нь хэн ч хамрагдаа билээ, хэн хэнийг ч хамруулаа билээ, цөм зохиомол, хэлбэрийн төдий, ард түмний нэр барьсан, хуурамч буюу молиго үнхүүлсэн ажил болноо !!!
Харин түүний оронд Үндсэн хуулиар мэрэгшсэн хуульчид,
энэ сэдвээр ажилладаг эрдэмтэдийн саналыг сонсох хэр эгтэй, одооги

Avatar

Зочин 2023-02-12 103.57.95.45

Одоогийн УИХ-ын гишүүдийг хавьтуулж болохгүй !
Ард түмний өөр өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл хэлэлцэн баталбал зохино.

Avatar

Зочин 2023-02-12 202.9.40.241

Балай авгай. АН-аас яагаад гарсан гэвэл албан тушаал өгөөгүйгээс болсон

Avatar

Зочин 2023-02-12 202.9.40.241

Оюунгэрэл гэж нэг балай авгай байна. Албан тушаалын хэнээтэй. Албан тушаал өгөхгүй болохоор АН-аас гарсан. Одоо хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод явж байна. Ор тас худлаа юм биччихээд яаж бусдын нүүр харж чадаж байна вэ. Худлаа ярих нь жирийн үзэгдэл гэж тэр хүн бодож байгаа бол цаашдаа ч юм бичээд явах нь байна даа.

Avatar

зочин 2023-02-12 192.82.71.128

ОЮУНГЭРЭЛ ХУД ГАР ШҮҮ

Avatar

Зочин 2023-02-12 124.158.68.254

Оюунгэрэл шиг сэхээтнүүд Төрийн булхай луйврыг зоригтой илчилж, иргэдийг манлайлж чаддаг. Ийм хүмүүс маш ховор байдаг шүү.

Avatar

Зочин 2023-02-12 192.82.90.212

Энэ Оюунгэрэл гэж хүн хүн рүү худлаа ярьсан хутгуур авгай арай тэнэгтэж хэтэрч байна. Ийм балай хүн байх гэж хэнд ч хэрэггүй хутгуур…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж