Тойм: Турк руу анх удаа аврагчдаа илгээв

Хуучирсан мэдээ: 2023.02.12-нд нийтлэгдсэн

Тойм: Турк руу анх удаа аврагчдаа илгээв

Тойм: Турк руу анх удаа аврагчдаа илгээв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


МОНГОЛ УЛСААС АНХ УДАА АВРАХ БАГАА ТУРК УЛС РУУ ИЛГЭЭЛЭЭ

Турк, Сирийн нутагт Даваа гаригт 7.8 магнитудын хоёр газар хөдөлснөөс өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүн нас бараад байна. Олон улсаас Турк улсад аврагчдаа илгээн эрэн хайх, аврах ажиллагаанд тусалж байна.  Тэгвэл Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн 35 хүнтэй баг, хоёр нохойны хамт  газар хөдлөлтийн гамшигт өртсөн Турк улсад хоёрдугаар сарын 8-наас хойш ажиллаж байна.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Туркийн Хатай муж нь Сири улсаас 30 км-ын зайтай. Тус хот нь хоёр сая гаруй хүн амтай. Газар хөдлөлтийн улмаас нийт барилгын 90 орчим хувь нь нурсан. Тэд найман хүнийг эсэн мэнд олж, хээрийн эмнэлэг нь 89 хүнд тусламж үзүүлсэн гэж мэдээлсэн.


АН-ЫН ДАРГААР Л.ГАНТӨМӨРИЙГ БҮРТГЭВ


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хоёрдугаар сарын 9-ний хуралдаанаар
Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэв.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг сонгосон юм. Тус хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг институци бөгөөд 330 гаруй гишүүнтэй.

Ийнхүү Ардчилсан намын даргыг Улсын дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулснаар 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай явж ирсэн удирдлагын асуудал ийнхүү шийдэгдсэн гэж үзэж байна.


ХНХ-ЫН САЙД Т.АЮУРСАЙХАН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГӨВ

Монголын ард түмний орлогоос хэдэн тэрбумаар нь аумсалсан “Нүүрсний  хэрэг”-т нэр холбогдсон УИХ-ын хэдэн гишүүний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан. Тэрбээр хоёрдугаар сарын 6-ны өдөр   УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Тэрбээр хүсэлтдээ" Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулж байна. Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн байв.  Одоогоор түүний өргөдлийг хараахан хэлэлцээгүй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж