Өвөрхангайн бөхчүүд Төв аймгийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.12-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн бөхчүүд Төв аймгийг буулган авлаа

Өвөрхангайн бөхчүүд Төв аймгийг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн хоёр дахь барилдаанд Төв – Өвөрхангай аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн баг 18-7-оор илт давуу ялалт байгуулав.

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын харцага Ц.Бямба-Отгон /5/ улсын начин Б.Лхагвадорж /4/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Сангисүрэн /1/ нийт 18 даваа авсан бол Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, улсын начин Г.Ганжад /2/, улсын начин Д.Хүдэрбулга /3/ аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, аймгийн арслан Н.Дашдаваа /0/ нийт 7 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр нар ажиллалаа.

Өнөөдөр/2023.02.12/ 11:00 цагаас Архангай – Баянхонгор, үдээс хойш 16:00 цагаас Увс-Завхан аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж