Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 28,000-аас давсан бөгөөд олон хүн амьд үлдэх найдвар буурч байна. Гэсэн ч өчигдөр аврагдсан хүмүүсийн дунд Туркийн Газиантеп мужийн нурангин доороос гайхамшигтайгаар аврагдсан гэр бүлийн таван хүн байв. AP агентлагийн мэдээлснээр эцэг эх, хоёр охин, хүүг таван өдрийн турш нурангид дараатай байсны эцэст аварчээ.
Хатай мужид долоон настай охиныг нурангин доороос бараг 132 цагийн дараа гаргасан тухай мөн мэдээлэв.
Туркт дор хаяж 6000 барилга нурсан нь томоохон хэмжээний гамшигт нөхцөл байдлаас зайлсхийж чадах байсан уу, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засгийн газар хүний амь аврахын тулд илүү их зүйл хийж чадах байсан уу гэсэн асуултыг төрүүлж байна.
Туркийн Кахраманмарас мужид очсон НҮБ-ын тусламжийн албаны дарга газар хөдлөлтийг "энэ бүс нутагт сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт үйл явдал" гэж тодорхойлсон байна.
AFP агентлагийн мэдээлснээр Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо одоо 3500 гаруй болсон ч Баасан гаригаас хойш шинэ мэдээлэл өгөөгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ