Ерөнхий ассамблей Украиныг дэмжсэн тогтоол батална

Хуучирсан мэдээ: 2023.02.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий ассамблей Украиныг дэмжсэн тогтоол батална

Ерөнхий ассамблей Украиныг дэмжсэн тогтоол батална

Киевийг дэмжигчид ОХУ-аас Украинд халдан түрэмгийлсний нэг жилийн ойн өмнөхөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүний чуулганаар батлах санал гаргасан тогтоолын төслийг тараалаа. Уг тогтоол нь Украины “тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг” баталгаажуулсан энх тайвны хэрэгцээг онцлон тэмдэглэнэ.

Украиныг дэмжсэн тогтоолын төслийг Орос болон түүний холбоотон Беларусь улсаас бусад НҮБ-ын гишүүн орнуудад тараажээ.

Ассошиэйтед Пресс агентлагаас Баасан гаригт олж авсан уг төсөл нь "Украинд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох үндсэн зарчмууд" гэсэн гарчигтай.

Санал болгож буй тогтоол нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн арваннэгдүгээр сард болсон Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр зарласан 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнөөс илүү өргөн хүрээтэй юм.

Ерөнхий Ассамблейн хэвлэлийн төлөөлөгч Паулина Кубиак хэлэхдээ, Украины асуудлаарх Ерөнхий Ассамблейн яаралтай хуралдаан хоёрдугаар сарын 22-ны үдээс хойш эхэлнэ. Хоёрдугаар сарын 23-ныг дуустал олон арван илтгэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд санал хураалт тэр өдрийн орой явагдана.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны ойгоор НҮБ-д ирэхийг хүсч байна гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд өнгөрсөн сард мэдэгдсэн.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Аюулгүйн зөвлөл ОХУ-ын хориг тавих эрхээс болж ажиллаж чадахгүй байгаа тул Ерөнхий ассамблей Украины асуудлыг хариуцсан НҮБ-ын хамгийн чухал байгууллага болоод байна. Аюулгүйн зөвлөлөөс ялгаатай нь ассамблейн чуулганд хориг тавьдаггүй ч Украины асуудлаар өмнө нь гаргасан таван тогтоол нь дэлхийн үзэл бодлын тусгал болох чухал ач холбогдолтой.
Аюулгүйн зөвлөл хоёрдугаар сарын 24-нд буюу түрэмгийллийн ойн өдөр сайд нарын хурлыг хийнэ. Орос, Украины дипломатууд халдлага үйлдсэнээс хойш олон арван уулзалтад оролцож байсан тул нэг ширээний ард суух боловч үр дүнд хүрэхгүй.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж