ОХУ-аас Украинд хийж буй дайны нэг жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Польшид айлчлах гэж байна.
Тэрбээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзаж, Украин болон НАТО-г дэмжих хамтын ажиллагааны талаар ярилцах юм.
Мөн ОХУ-ын түрэмгийллийн нэг жилийн ойн өмнө үг хэлэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хэлэхдээ, "Байден бүтэн жилийн турш Украиныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэр, эв нэгдлийн ач холбогдлын талаар ярихыг хүсч байна" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT
Холбоотой мэдээ