Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2023.02.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн  уулархаг нутгаар цас орно.  Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -28..-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12…-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж