Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй | News.MN

Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй

Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй

Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Баян-Өлгий аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 17-8-аар давуу ялалт байгуулав.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Х.Цогтгэрэл /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /3/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/ улсын начин Н.Мустафа /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, нийт 8 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа. Мөн энэхүү барилдааныг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар хүрэлцэн ирж үзжээ. Түүний хувьд ирэх сар шинийн барилдаанд зодоглох хүсэлтэй гэнэ.

Өнөөдөр/2023.02.11/ 16:00 цагаас Төв-Өвөрхангай аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-11 202.21.107.3

БУЛГАНЫХАН БУДИЛААНТАЙ БУДААН ДЭЭРЭЭ ЗОДООНТОЙ ТА ХЭДЭН ТАГАЛЦАГ ХӨӨРЛӨЖ ЯВААД НЭГНИЙГЭЭ АЛЧИХВАА ТҮВШИНБАЯР ШИГ ЮМ БОЛОХОД ОЙРХОН ХҮМҮҮС ШҮ ТА ХЭД ..НЭГ УГШИЛТАЙ ХҮМҮҮС ХЭЗЭЭД АДИЛХАН БАЙДАГ ЖАМТАЙ… БҮҮ ХӨӨРЛӨ…УЛСЫН НААДАМД ҮСЭРЭЭД Л 4 ДАВАХ Л ТАГАЛЦАГНУУД ШҮҮ..

Avatar

Sa 2023-02-11 174.192.197.23

Uvs Bulgan 2 barildaad altan tsom tevreed bgaagui biluu? Bulganiig turuulchlee gej sanasiin

Avatar

Зочин 2023-02-11 202.9.40.5

Бөхийн барилдаан бол Монголчуудын соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг мөн. Бид бусдаас үүгээрээ ялгадаг. Гадаадын ыөхчүүд үүнийг маш сайн мэддэг. Бөх сайн барилдаг учир Монголчууд сумо, жудогийн барилдаанд амжилт үзүүлж түүгээрээ зарим нь сайхан амьдарч байна. Өвөрмонголчууд маань Монголын наадам болон цагаан сарын барилдаанд барилдах нь муу зүйл бишээ. Тэд үүнийгээ их л бэлэгшээдэг бололтой.

Avatar

Зочин 2023-02-11 106.128.100.64

Монгол туургатнуудаа үндэсний арга хэмжээнүүддээ хамрагдахад Төрийн үйт ажиллагаагаарч дэмжиж өгч баймаар байгаа юм ямар ч даяршиж соёлын залгамжлагчидаа тэлэх сонирхол байхгүй, бүхэл бүтэм яам байгуулаадч нөгөө соёлын яам юу хийж байгаа нь харагдахгүй

Avatar

Зочин 2023-02-11 202.126.90.77

Ойрд алт л яриад байх болж, энэ бөхийн цагаан солиотнууд, нэг л их алт мөрөөдсөн улс, шунал ихэдвэл шулам гэдэг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж