Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2023.02.11-нд нийтлэгдсэн

Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй

Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Баян-Өлгий аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 17-8-аар давуу ялалт байгуулав.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Х.Цогтгэрэл /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /3/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/ улсын начин Н.Мустафа /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, нийт 8 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа. Мөн энэхүү барилдааныг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар хүрэлцэн ирж үзжээ. Түүний хувьд ирэх сар шинийн барилдаанд зодоглох хүсэлтэй гэнэ.

Өнөөдөр/2023.02.11/ 16:00 цагаас Төв-Өвөрхангай аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж