Л.Янжмаа: Намайг зохион байгуулалттай гүтгэж байна

Хуучирсан мэдээ: 2023.02.11-нд нийтлэгдсэн

Л.Янжмаа: Намайг зохион байгуулалттай гүтгэж байна

Л.Янжмаа: Намайг зохион байгуулалттай гүтгэж байна

Сүүлийн өдрүүдэд УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмааг албан тушаалд нь эргэн томилсонтой холбоотой асуудал хэвлэл мэдээлэл, сошиал орчинд түгээд байгаа. Үүсээд байгаа асуудлын талаар УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмаатай уулзаж тодрууллаа.

-Зарим хэвлэл, мэдээлэл, сошиал орчинд таныг ажлын байрандаа архидан согтуурсан гэж бичиж байгаад тайлбар өгнө үү. Яг ямар процесс болсон юм бэ?

-УБТЗ-ын Хүүхдийн сектор нь 27 цэцэрлэг, нэг сурагчийн дотуур байртай боловсролын үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Сурагчийн дотуур байрны маань багш өнгөрсөн оны 10 дугаар сард БНСУ руу Жиү Жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан. Хамт олных нь хувьд манай секторын бүх багш, ажилтнууд тодорхой хэмжээний хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлсэн байдаг. Ингээд тухайн багш маань тэмцээндээ амжилттай оролцож, хос алтан медалийн эзэн болоод 11 дүгээр сарын 25-нд эх орондоо ирсэн. Тэр багш маань хамт олныхоо дэмжлэг туслалцааг авч тэмцээн уралдаандаа амжилттай оролцоод ирсэн болохоор талархсан сэтгэлээ илэрхийлж, Хүүхдийн секторынхоо төлөөллийг ресторанд урьж хүлээн авсан юм.

Тэгэхээр хэвлэлээр гараад байгаа шиг ажлын байрандаа архидан согтуурсан гэдэг нь ташаа мэдээлэл гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Хэвлэлээр гараад байгаа шиг ажлын байрандаа архидан согтуурсан зүйл огтоос байхгүй. Багш маань биднийг ресторанд хүлээн авсан. Миний хувьд Хүүхдийн секторынхоо удирдлагын хамт олныг төлөөлж, бас олон улсын томоохон тэмцээн уралдаанаас алтан медаль хүртээд ирсэн ажилтнаа хүндэтгээд арга хэмжээнд очсон л доо. Тэр үед цаг 16:30 болж байсан. Баяр хүргэчихээд л эргээд гарах төлөвлөгөөтэй очсон болохоор гар цүнхээ ажил дээрээ үлдээсэн юм. Ингээд 18:00 цаг өнгөрч байхад цагаа бүртгүүлж, цүнхээ авахаар ажлын байр руугаа гарсан. 18:30 цагийн үед намайг ажил дээрээ очиход нягтлангууд маань ажлаа хийгээд сууж байсан. Цүнхээ аваад цагаа бүртгүүлчихээд гарах тэр зуурт л гаднаас цагдаа нар гэнэт ороод ирсэн.

– Цагдаа нар дуудлага аваад ирсэн хэрэг үү?

– Төмөр замын цагдаад танайхныг ажлын байрандаа архидан согтуурч байна гэсэн дуудлага ирлээ. Бид дуудлагын дагуу явж байна гэж тайлбарласан. Би тийм юм болоогүй гэж хэлтэл, шалгана гэж зүтгэсэн. Би эсэргүүцээгүй. Тэнд ажиллаж байсан бүх хүмүүсийн шүүгээ, цүнх, хогийн сав гээд байж болох бүхнийг цагдаа нар шалгасан. Архидан согтуурсан байж болох ямар ч зүйл гарч ирээгүй. Улмаар хүчээр цагдаагийн байгууллагад биднийг аваачиж шалгасан. Ерөөсөө архидан согтуурсан зүйл болоогүйг тэнд байсан манай ажилтнууд ч гэрчилнэ. Энэ болсон үйл явдлын дараагаас л намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч доромжлон гүтгэж эхэлсэн.

-Таныг эрүүлжүүлсэн гэсэн нь худал болж таарах нь ээ?

-Би маш их харамсаж байна. Хувь хүний нэр хүнд хамаа алга. Тэгтэл нэг хүний эрх ашгаас илүү байгууллагын эрх ашиг гэдэг маш чухал зүйл. Намайг гэхээсээ илүү Хүүхдийн сектор, Замын удирдлага, УБТЗ-ын нэр хүндийг унагасан мэдээлэл болж хувираад байна шүү дээ. Энэ бол маш харамсалтай хэрэг. Энийг юу гэж ойлгох вэ.

-Цагдаагийн байгууллагаас таныг шалгаад ямар дүгнэлт гарсан бэ?

-Миний очсон газрын камерийн бичлэг, цаг минут, төлбөр төлсөн билл гээд бүх зүйлийг шалгаад ажлын байрандаа архидан согтуураагүй гэдгийг тодорхойлсон. Тийм ч учраас би шүүхэд хандахаасаа өмнө УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Энэ комисст ажил олгогч, ҮЭ-ээс тав таван хүний төлөөлөл байдаг. Тус комисс хуралдаад ажлын байрандаа архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул эргүүлэн ажилд авах шийдвэр гарсан.

Ямар шалтгаантайгаар тань руу ингэж дайраад байгаа юм бэ?

-Энэ бол тодорхой. Зохион байгуулалттайгаар хүнийг гүтгэн доромжилж албан тушаалыг маань авах гэсэн бүлэг хүмүүсийн оролдлого шүү дээ. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг үндэслэж Замын удирдлага ажилд маань эргүүлэн томилсонд талархаж байна. Өнгөрсөн хугацаанд миний албан тушаалыг авах гэсэн маш их дайралт ирсэн. Замын удирдлагуудаасаа, мөн Хүүхдийн секторынхоо багш, ажилтнууд, эцэг, эхчүүдээсээ ийм асуудалд холбогдсондоо уучлал гуйя.

Тэгэхээр хүүхдийн байгууллага дотроо удирдлагын түвшинд үл ойлголцдог, албан тушаалаа булаацалддаг асуудал байна гэж ойлгож болох уу?

-Маш товчхон тийм гэж хэлье. Энэ үйл ажиллагаа 2022 он гараад л эхэлсэн. Би байгууллагынхаа нэр хүндийг бодоод энэ асуудлыг замын удирдлагад танилцуулж мэдэгдэлгүй асуудлыг хүндрүүлсэн нь миний алдаа болжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж