Хөрөнгө оруулагчдыг татах хөрсгүй Монгол!

Хуучирсан мэдээ: 2023.02.13-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хөрөнгө оруулагчдыг татах хөрсгүй Монгол!

Хөрөнгө оруулагчдыг татах хөрсгүй Монгол!

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017-2019 онуудад дунджаар 6,3 хувь байсан бол 2022 онд 4,5 хувь болж буурчээ. Цар тахлаас өмнө импортын барааны инфляци нийт инфляцын 30 орчим хувийг бүрдүүлдэг байсан бол 2022 онд 48 хувийг бүрдүүлж, нийт барааны эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 5,7 тэрбум ам.доллараар өсчээ. Энэ бүхнээс харахад Монгол Улсын эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрээгүй ч гадаад худалдаа сэргэж байгааг олон тоон үзүүлэлтүүдээс харж болохоор байна.  Цар тахлын дараах эдийн засгаа тэлэхэд чухал үүрэгтэй нэг зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт.

1990 оноос хойш Монгол Улсад нийт 37,9 тэрбум ам.долларын гадаад шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Хөрөнгө оруулагч орнуудыг Канад улс тэргүүлдэг бөгөөд БНХАУ, Нидерланд, Люксембург, Сингапур, Япон, Хонгонг, Биржийн арлууд, АНУ, Авсрали зэрэг улсууд байгтдаг байна.

Эх сурвалж: Эдийн засгийн хөгжлийн яам

Харин эдгээр улсуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтууд:

  • Геологи, уул уурхай-70 хувь
  • Бөөний худалдаа, нийтийн хоол-17 хувь
  • Бусад салбар-8 хувь
  • Банк санхүү-3 хувь
  • Тээвэр-1 хувь
  • Инженер, барилга, дэд бүтэц- 1 хувь тус тус хөрөнгө оруулалт хийжээ.

Гадаад шууд хөрөнгө оруулалт 2011 онд хамгийн өндөр буюу 5,7 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2011 онд 2,7 тэрбум ам.доллар болж буурчээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс эрх зүйн орчноо тогтвортой болгох, сайжруулах шаардлагатайг гадны хөрөнгө оруулагчид онцолдог. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч гадаадын хөрөнгө оруулагчдын луйвардсан хүмүүстэй хариуцлагын асуудал ярина хэмээж, УИХ-аас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлуулахаар зэхсэн ч парламентын босго давж чадаагүй зэрэг олон асуудал бидэнд бий.  Монгол Улсын зээлжих зэрэг олон улсын Moody’s агентлаг B1 буюу хэвийн ангилалд багтаж буй. Тиймээс эрх зүйн орчноо сайжруулж чадвал гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх бүрэн боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг батлуулсан. Харин парламентын босго давж чадаагүй, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга одоо гацаанд бий. Мөн Засгийн газраас Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол саналыг шийдвэрлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэрэг бодитой арга хэмжээ авч байгаа аж.

“Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 413 дугаар тогтоол бий. Энэ тогтоолын хүрээнд, Уул уурхайн хөрөнгө оруулалтын маргааны асуудлаар 10 компани, Сэргээгдэх эрчим хүчний гэрээний зөрчлийн асуудлаар 12 компани, бусад салбарын хөрөнгө оруулалт болон худалдаа үйлчилгээний төлбөрийн маргааны асуудлаар 10 компани, нийт 32 хөрөнгө оруулагч нарын гомдлыг тусгасан тогтоол бөгөөд шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгаад буй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах ёстойг олон улсын байгууллага, эдийн засагчид хэлж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын гишүүд санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэх шатанд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Харин одоо энэ хуулийг Засгийн газраас дахин боловсруулж байгаа бөгөөд хуульд нэр томьёо, маргаан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, төрийн байгууллагуудын оролцоог хангах, дэмжлэг үзүүлэх салбараа тодорхойлох, нэг цэгийн үйлчилгээ зэргийг багтааж, хөрөнгө оруулагчдад тогтвортой, таатай нөхцөл бий болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж