Сирид аврах ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2023.02.11-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Сирид аврах ажиллагааг зогсоожээ

Сирид аврах ажиллагааг зогсоожээ

Турк, Сирийн газар хөдлөлтөөр амиа алдагдсдын тоо 23831, гэмтэж бэртсэн хүний тоо 82987 хүрчээ. Харин нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 373 мянга гаруй байна. Нас барсан хүмүүсийн 20318 нь Турк улсад, 3513 нь Сирид байна. 

Газар хөдлөлтийн дараах геологийн үр дагавар маш өргөн цар хүрээг хамарч байна. Тухайлбал, далайн эргийн Искендерун хотод их хэмжээний хөрсний суулт үүсч, үерт автжээ. Мөн хөрсний гулгалт их хэмжээгээр үүссэн тул зам, шугам хоолойн чиглэлд өөрчлөлт орж, олон айлыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч болзошгүй байна. “CNN” агентлагийн хоёрдугаар сарын 7-нд нийтэлсэн бичлэгээс харахад машинууд үерт автсан замаар явж байсан. 

Албаны хүмүүс хиймэл дагуулын мэдээллийг хүлээж байгаа бөгөөд энэ нь хөрсний суулт гэх мэт геологийн үр дагаврын талаар илүү дэлгэрэнгүй дүр зургийг гаргана гэж найдаж байна. Газар хөдлөлтийн дараах өдрүүдэд үүлэрхэг цаг агаартай байсан нь хиймэл дагуулаас зураг авахад саад болж байжээ. АНУ-ын Геологийн албаны гаргасан зургаас харахад Газиантеп хотын хойд хэсгийн уулархаг бүсэд их хэмжээний хөрсний гулгалт үүссэн байв. 

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Миржана Сполярич өчигдөр мэдэгдэл хийсэн. Тэрбээр Сири дэх гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд тус улсын бүх хэсэгт нэвтрэх боломжтой болгохыг уриаллаа. Хүмүүнлэгийн тусламжийг улс төржүүлж болохгүй гэж тэр үзэж байна. Сирийн засгийн газар болон сөрөг хүчний бүлгүүдийн хооронд удаан үргэлжилсэн тэмцэлтэй холбоотойгоор босогчдын хяналтад байгаа бүс нутгуудад яаралтай тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа юм. Засгийн газар баруун хойд бүс нутагт тусламж илгээхийг зөвшөөрсөн ч тодорхой хугацаа зааж хэлээгүй байна. 

“Цагаан дуулгатнууд” нэртэй Сирийн иргэний хамгааллын сайн дурын байгууллага өчигдөр нутгийн хойд болон баруун хойд хэсэгт амьд үлдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааг зогсоож байгаагаа зарлажээ. 108 цаг хайсан учир нуранги доор дарагдсан хүн амьд байх боломжгүй гэж тус байгууллага мэдэгдсэн байна. “Цагаан дуулгатнууд” Сирийн баруун хойд хэсгийн 40 гаруй хот, тосгонд ажилласан. Тэдний мэдээлснээр тус бүс нутагт 479 орон сууцны барилга бүрэн нурсан бол 1481 барилга хэсэгчлэн нуржээ. 

Эх сурвалж: CNN, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж