Тойм: Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина | News.MN

Тойм: Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина

Тойм: Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина

Тойм: Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох сурвалжлагаа тоймлон хүргэж байна. 


ХОТ ХОГОО АЧИЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

Сар шинээр монголчууд гэр орон, гудамж талбайгаа цэвэрлэдэг. Харамсалтай нь, сүүлийн үед хот хогондоо дарагдах, хогоо ачихгүй удах явдал аль ч дүүрэг дээр ажиглагдах боллоо. Зөвхөн гэр хороолол ч биш хотын төвийн орон сууцнуудын гадаа бага шиг "Улаанчулуут" бий болсон нь худлаа биш. Хотын гудамжаар тойроод явахад л савнаасаа хальсан, задарсан хогийн цэгүүдтэй амархан тааралдана.  Нийслэлээс  Иймээс нийслэл хот буцаад хогондоо дарагдах болсон шалтгааныг сурвалжилсан юм.

Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр, шөнийн хуваарьт шилжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад өгсөн. Харамсалтай нь, үүрэг өгөөд гурав хонож буй хэдий ч хотын гудамж талбай, орон сууц, гэр хорооллын хогийг ачих нь асуудалтай, удаарширалтай байгааг иргэд гомдоллов.

Баянгол дүүргийн есдүгээр хороо. Хүмүүсийн хэлж заншсанаар III, IV дүгээр хороололд байрлах шар өнгөтэй орон сууцны гадаа хог овоорчээ. Хуримтлагдсан уг хогоо ачуулах гэж хороо, дүүргээрээ багагүй зарга хийж яваагаа тус хорооны иргэн Г.Пүрэвбат ярилаа.  Иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байгааг тэрбээр хэллээ.  Г.Пүрэвбат хог ачилтын талаарх гомдлоо холбогдох албаныханд байнга хэлдэг гэнэ. Гэвч, тэд нь дүлий царайлаад ажлаа огт хийдэггүй. Айлуудын хог нь дийлдэхгүй, ядаж байхад хог ухдаг хүмүүс хогон дээр хог нэмж байгааг шүүмжлэв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

ОРЧИН ҮЕИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН НОМЫН САН

Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн шинэ номын сангийн байр 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орсон билээ. Тус номын сангийн сан хөмрөгт нийт 390,000 ном хэвлэл байдгаас 10,000 тогтмол хэвлэл, 6700 магистрын судалгааны бүтээл, 700 докторын судалгааны бүтээл бий аж. Харин цахим сан хөмрөгт 7400 ном, бүтээл багтдаг байна.

Бид МУИС-ийн оюутны номын сангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Өглөөний 09.00 цаг. Эхний цагийн хичээл завсарлах болоогүй тул номын санд цөөн оюутан байлаа.

МУИС-ийн шинэ номын сангийн дөрвөн давхарт байгалийн шинжлэх ухааны салбар сургуульд харъяалагдах номын сан бий. Энд зөвхөн магистрын түвшний оюутнууд байлаа. Уг давхарт багшийн номын сан ч байдаг. Тус давхрын номын санд голдуу хими, физик, математик, электроникийн чиглэлийн номууд байна. Харин гуравдугаар давхарт байгалийн шинжлэх ухааны салбар сургуулийн бакалаврын түвшний оюутнууд чимээ аниргүйхэн сууж хичээлээ хийнэ. Зарим оюутан цэлгэр том цонхноос ямар нэг зүйл ширтэн зогсоно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

ТҮМЭН ЭХ ЧУУЛГЫН БАЙРЫГ НУРААЖ, НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА

Ардын дуу эгшиглэсэн энэ өргөө бол "Түмэн-Эх" чуулгын байр. Үүдээр нь ормогц үндэсний хээ угалзаар чимэглэсэн, монгол гэрийг санагдуулам орчин угтана. Эртний хаадын өргөө ч юм шиг сэтгэгдлийг төрүүлэх аж.

Үндэсний соёл урлагийг дэлхий дахинаа сурталчлан таниулдаг тус чуулгын байрыг нураана гэх яриа олон нийтийн сүлжээнд хэдийнэ цацагдсан. Бас нэгэн соёл урлагийн газар хаалгаа барьж, устах нь гэх болгоомжлол урлагийнхны дунд байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа "Түмэн-Эх" чуулгын байрны асуудлыг хөндлөө.

Хүрэн өнгийн хоёр давхар барилга түүх соёлын дурсгал биш. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа чуулга гэсэн данстай. Өөрөөр хэлбэл, хувийн өмч гэсэн үг.

Тэглээ гээд энэ чуулгын байрны асуудлыг тоолгүй орхиж боломгүй. Анх 1989 онд Соёл амралтын хүрээлэнгийн дэргэд тэр үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсны санаачлага зүтгэлээр судалгааны үндсэн дээр тус чуулгын үндэс суурийг нь тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш өдийг хүртэл 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж, одоо 40 орчим уран бүтээлчид ажиллаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

ЗАЛУУС ХҮЧТЭНТЭЙ, ХИЙМОРИЙН МОРЬТОЙ ДААЛИН ЗАХИАЛЖ БАЙНА

Үнэт чулуун хөөргийг загасан нуруу ороосон, дөрвөн хүчтэн, найман тахилтай, шүдэнзний булан хээтэй, чамин тансаг торгоор оёсон даалин чимнэ.

Даалин нь эр хүний чимэг, бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэдэг төдийгүй урласан монгол бүсгүй нь хэр үйлэнд эрдэмтэйг нь тодотгодог. Монгол эмэгтэй эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин урлаж өгдөг нь хамгийн том хүндлэл юм. Мөн даалинг эр хүний сүр сүлдийг авч явдаг хийморийн уут ч гэж ярилцсаар иржээ.

Иймд энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлж, олон бүсгүйчүүдийн даалин урлах хүслийг нь бадрааж буй Г.Алтанбумбын урлангаар зочиллоо. Бөхийн өргөөний хойно “Эрхэс” худалдааны төвд урлангаа нээсэн тэрбээр биднийг зочлоход ажил ихтэй, тун завгүй сууж байв. Бизнесийн удирдлагаар их сургуулиа дүүргэж, компьютерийн эх бэлтгэгч, дизайнераар ажиллаж байсан тэрбээр удмаа дагаж, даалин урлаач болжээ.

"Эмээ, өвөө минь дэндүү эрт бурхан болсон. Тэгээгүй бол эсгий ширмэл, зодог шуудаг, булган малгай хийхийг сурах байсан биз"

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-11 202.126.90.66

Чуулгын байрыг нурааж зочид буудал бар болгочих бийдээ.Төвийн газраар оролдох сонирхол бгаа юм уу?Нурж бгаагаа болговол сайн сан.

Avatar

Лхагва 2023-02-11 66.181.179.136

Энэ хотын дарга гэж нэг мал барьж босгож бүтээж чадахгүй байж нэгэнт баыригдсан барилга баашинг засаж янзлахаа байг гэхэд нураахгүй байж болдгүй юмуу газар мундсан биш тэгж нураамаар буулгамаар цэцэрлэгт хүрээлэн.баримаар байгаа бол хуучин цэцэрлэгт хэрээлэн өайсан газар дээр луйвардаж барьсан барилгуудыг нурааж газар чөлөөлж хуучин цэцэрлэгт хүрээлэнгүүдийг сэргээ иргэдиын гарахшуудыг нурааж төсвийн мөнгө болон иргэдийн өчүүхэн үл хөдлөх хөрөнгийг нурааж бахаа хангасан хулайч Долгорсүрэнгийн Су

Avatar

Зочин 2023-02-11 64.119.17.67

Зөв, зөв. Түмэн эх чуулгын байрыг нураасан нь дээр Ногоон байгууламж хий. Зарим нэг юмыг зоригтой цэгцлэх хэрэгтэй, Урт цагаан гэж аймшгийн газар байна.

Avatar

Зочин 2023-02-11 192.82.83.77

урт цагааныг нураа,

Avatar

Irgen 2023-02-11 70.187.210.175

sumyabazariig hurdan zailuulah yumsan.ene luivarchin ardiin urlagiin ganc urdaa baridag chuulgiin gazriig nuraaj mungu ugaah yum baina.uur hiih ajil oldohgyi yum baihdaa.ene hyniig hurdan zailuulah yumsan

Avatar

Зочин 2023-02-11 122.201.31.214

Ямар усан тэнэг нь нураах шийдвэр гаргадаг байна аа? Нөгөө Сумьяабазар уу? Энэ амьтныг тархи толгойн эмчилгээнд явуулаач.

Avatar

Зочин 2023-02-11 103.57.93.234

Тэрний оронд зүүн дөрвөн зам дээр байгаа шатсан барилгыг нурааж зүлэг тарих хэрэгтэй. Эсвэл багшийн дээд дээр байгаа хашаалчихсан нурах дөхсөн байшинг нурааж зүлэгжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-02-11 202.21.127.142

Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьдаг мөртлөөхийж байгаа ажил нь шал эсрэгээрээ

Avatar

Зочин 2023-02-11 192.82.68.24

Моголыг монгол биш болгох их аян хэдийнээ эхэлсэн. Түмэн эхийн байр том биш, том газар эзэлсэн биш, АЛГЫН ЧИНЭЭ газар. Эргэн тойронд нь азаар цэцэрлэг гэмээр харагддаг. ТЭгэхээр нураагаад цэцэлэг болгоно гэдэг нь МОНГОЛ УЛАМЖЛАЛТ УРЛАГ-ын амь таслах гэсэн гэт хэрэг. Хотын хцргдсон, шуналтай дарга МАХН-ын үеийн монгол уламжлалыг хаан боодог бодлогыг үргэлжлүүлж байна гэсэн үг. МАН-ын нэр улам унана…

Avatar

Зочин 2023-02-11 176.89.110.159

YADAJ BUULGANA GEJ BICHEECH NURAAGAAD BHDAA YAHAV DEE MONGOLOO

Avatar

Зочин 2023-02-11 90.193.251.156

мэдээлэл дээрээ нураана гээд бичсэн байна л даа.

Avatar

Зочин 2023-02-11 90.193.251.156

ТҮМЭН ЭХ ЧУУЛГЫН БАЙРЫГ НУРААНА… ИНГЭЖ ХЭЛЭХЭД Ч СЭТГЭЛД НЭГ Л ТААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ЯМАР "ТЭНЭГ " ЮМ БЭ ГЭЖ АМАНДАА ШИВЭГНЭЖ БАЙНА. ЯМАР ДУРАК- Д НЬ ИЙМ САНАА ТӨРСӨН ЮМ БОЛ…ҮНДЭСНИЙ УРЛАГАА ХӨГЖҮҮЛЬЕ ГЭХЭЭР ҮНДЭСНИЙ УРЛАГАА ХӨНӨӨЕ ГЭЭД БАЙГАА ХҮН МОНГОЛЫН ДАЙСАН МӨНӨӨСӨӨ МӨН.

Avatar

Зочин 2023-02-11 172.58.63.166

udujn

Avatar

Зочин 2023-02-11 172.58.63.166

t;

Avatar

Зочин 2023-02-11 64.119.20.219

Юу яриад байнаа. Гадны жуулчдын өмнө ганц нүүр тахалдаг газраа нураадаг нь яаж байгаан. Тэрний оронд хажууд нь байгаа Наранхүүгийн хашаалсан газар, Өнөрцэцэгийн хоолны газруудыг буулгалдаа. Та нар улсын өмчийг дугарахгүй болохоор нь буулгахдаа сайн юмаа новшнуудаа. Буулгасан газраа наад 2тоо хувааж өгөх ньүү

Avatar

Чанцал 2023-02-11 202.126.88.82

Наранхүү орон сууц барина

Avatar

Зочин 2023-02-11 103.212.116.89

Аль ч орны олон нийтийн зугаа цэнгэлийн газар,цэнгэлдэх хүрээлэн, паркуудад, үзвэр үйлчилгээний газрууд л олон байрласан байдагсан. Монголд л ийм газруудыг нурааж устгах тухай ярих юм.

Avatar

irgen 2023-02-11 66.181.179.179

Undesnii urlagiig urgeljluulj yavaa gants chuulgiin bairaa nuraaj bhaar hari ornii gar hul bolj olon jil ulsiin gazraar mungu olson Unuruu gegchiin SEOUL restoraniig nuraaj tur tumur nuuree haruul daa. Zunii uliral ayalal juulchlaliin ueer bilet oldohgui ,irsen zochdiin nuuriig tahaldag gants gazar ni Olson mungu ni ulsad ordog . Yagaad dandaa iim munhag shiidver gargadag, gargasaar bh be.

Avatar

ccc 2023-02-11 122.201.22.150

Gishuun Unur henii Seoul restoranii gazriig butsaaj avaad baishing ni nuraah heregtei tegvel

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж