"Хүчит шонхор" захад өнөөдрийн байдлаар сар шинийн ууц 280-600 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр хонины цул мах өмнөх долоо хоногтой харьцуулбал 3.8 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ
Тус долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16 474 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14 289 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар өссөн байна.
Үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд хамгийн хямд буюу 12 500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17 500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.2 хувиар, хонины цул махны үнэ 3.8 хувиар өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” “Хархорин” Худалдааны төвүүдэд хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Саруул” Худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2800 төгрөг, нэгдүгээр зэргийнх 2000-2350 төгрөг, хоёрдугаар зэргийнх 1249-1800 төгрөг байна.
“Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2200-2400 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2060-2200 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” Супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2060 төгрөгөөр, харин “Cансар” Супермаркет, “Саруул” Худалдааны төв, “Оргил” Худалдааны төв гэх мэт газрууд хамгийн өндөр үнээр буюу 2200 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад Монгол төмсний үнэ 1.5 хувиар өсч 1485 төгрөг, монгол луувангийн үнэ 1.3 хувиар өсч 2403 төгрөг, Монгол байцааны үнэ 5.4 хувиар буурч 2334 төгрөг, Хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байсан ба 3386 төгрөг, монгол сонгино үнэ 0.9 хувиар өсч 3316 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Холбоотой мэдээ