Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаарх саналыг Тээврийн цагдаагийн албанаас саналаа боловсруулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлээд байсан билээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал юм. Тэгвэл уг саналыг хотын дарга дэмжилгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр болжээ.
Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах аж.
Холбоотой мэдээ