Запорожье, Харьков руу олон тооны пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2023.02.11-нд нийтлэгдсэн

Запорожье, Харьков руу олон тооны пуужин харвалаа

Запорожье, Харьков руу олон тооны пуужин харвалаа

ОХУ өчигдөр /2023.02.10/ Запорожье болон Харьков руу маш олон тооны “S-300” пуужин харважээ. Украины албаныхны мэдээлснээр 35 хүртэл пуужин харвасан байна. Луганскийн захирагч Сергей Хайдай нэг өдрийн өмнөхөн Орос улс тус мужид халдлагаа эрчимжүүлж эхэлсэн тухай мэдэгдсэн. Тиймээс энэ удаагийн довтолгоог ОХУ-ын төлөвлөгөөт довтолгооны нэг хэсэг гэж үзэж байна. 

Украины төрийн өмчит цахилгаан сүлжээний оператор "Укренерго" компаниас мэдэгдсэнээр нутгийн зүүн, баруун, өмнөд бүс нутгуудад эрчим хүчний дэд бүтцийн хэд хэдэн обьект халдлагад өртжээ.

“ОХУ дайны нөхцөл байдлыг хамгийн хурцадмал хэлбэрт хүргэхээр төлөвлөж байна” гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов хэллээ. Ирэх саруудад дайны хувь заяа тодорхойлогдоно гэж үзэж байна. Ялангуяа 2, 3 дугаар саруудад ОХУ маш идэвхтэй байх болно. 

Запорожье болон Харьковын довтолгооноос гадна ОХУ өчигдөр 71 пуужин харвасны 61-ийг нь Украины Агаарын цэргийн хүчний командлал устгаж чаджээ. Дайсан Волгодонск болон Каспийн тэнгисийн бүс нутгаас стратегийн бөмбөгдөгч Ту-95МС ашиглан  Х-101, Х-555 пуужингуудыг харвасан байна. Мөн Хар тэнгис дэх хөлөг онгоцуудаас далавчит пуужингаар довтолжээ. 

Дашрамд дурдахад, ОХУ гуравдугаар сард газрын тосны олборлолтоо өдөрт 500 мянган баррелиар бууруулахаар төлөвлөж байна. АНУ болон холбоотнууд шатахуун, байгалийн хий зэрэг бүтээгдэхүүний үнийн хязгаарлалт тогтоосонтой энэ нь холбоотой. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж